Т.Зориг: Хувцаслалт бол соёл
Улс төрч хүний имиж бүрдүүлэлт хувцаслалт чухал үүрэг гүйцэтгэдэг. Цэвэрхэн, өөрийн донжийг тодорхойлсон хослол сонгох, зөв хувцаслах аргыг “Priemer Tailor” компанийг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Т.Зориг уншигчдад хүргэж байна.
Тэрээр “Улс төрч хүн бол ард түмний дуу хоолой, илэрхийлэл, гадаад улсад эх орноо төлөөлөх нүүр царай байдаг учраас хувцаслалт дээрээ анхаарах нь зүй ёсны хэрэг. Гадаадын улс төрчид хувийн стилисттэй байдаг бол манай улсад эл ойлголтыг ойшоодоггүй. Имижмайкерээс зөвлөгөө авахгүй байгаа шалтгаанаа тэд завгүй амьдралын хэв маягтай холбон тайлбарладаг. Үүнээс болж улс төрчид имижээ бүрдүүлэхдээ их бага хэмжээгээр алдаа гаргаж байна.
"Хувцаслалтын “5W” хэмээх дүрэм байдаг. Энэ нь хэнтэй, хэзээ, хаана, юунд зориулж, ямар хувцас сонгож өмсөх вэ гэдгийг тодорхойлох ойлголт юм"
5W зарчмыг хамгийн сайн хэрэгжүүлсэн улс төрч бол АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама гэж мэргэжилтнүүд үздэг. Тэрээр ажилтан ангийнхантай уулзахдаа зангиа, хүрмээ тайлж, цамцныхаа ханцуйг шуудаг бол “Wall Street”-ийн бизнесмэнүүдтэй уулзахдаа хамгийн үнэтэй, тансаг зэрэглэлийн хувцас, эд хэрэглэлээ өмсдөг. Харин үйлдвэрийн ажилчидтай уулзахдаа маш энгийн хувцас өмсдөг байсан. Энэ нь тухайн улс төрч ямар ч түвшний хүмүүстэй харилцахдаа ижил зиндаанд хувцаслаж байгаа соёл юм. Хэрвээ та залуучуудтай уулзах бол шоотой, банкныхантай уулзах бол судалтай пиджакыг айхгүй өмсөх хэрэгтэй гэдгийг хэлье.
Манай улс төрчдийн түгээмэл алдаа нь хувцаслалтыг соёл биш хэрэглээ гэсэн нүдээр харж, ойлгож байгаа явдал юм. Улс төрчид олон нийтэд таалагдахын тулд ядуу энгийн хувцаслах ёстой гэх буруу хандлагаа засах шаардлагатай. Тэд нийгэмд хувцаслалтын соёлыг түгээн дэлгэрүүлж, үлгэр дуурайлал болох үүрэгтэй. Хэрвээ хувцаслалтыг соёл гэж ойлгож, түүндээ анхаарч эхэлбэл тухайн хүний имиж хүртэл ялгарч харагдана” гэдгийг онцолж байлаа.
Эрчүүдийн жинхэнэ гоёл
“Premier tailor” компани нь эрэгтэй хослол захиалгын мэргэжлийн үйлчилгээг дотоодын зах зээлд нутагшуулаад өдгөө 10 жилийн ойтоогоо золгож байна. Тус байгууллагынхан өнгөрсөн хугацаанд Монгол залуусын дунд хувцаслах соёлыг түгээснээрээ олноо танигдсан чадварлаг баг билээ.
Ингэхдээ тэд дэлхийн хөгжил чиг хандлагатай хөл нийлүүлэн, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд томоохон шинэчлэлүүдийг хийсэн байдаг. Тухайлбал, 2015 онд өндөр зэрэглэлийн “bespoke” буюу гар аргын, уламжлалт хослол урлах үйлчилгээг монголдоо анх нэвтрүүлсэн. Үүний дараа 2016 онд Италийн алдарт “ISAIA Napoli” брэндийг эх орондоо албан ёсоор оруулж, дэлгүүрээ нээж байв. Залууст зориулсан “L’Uomo by Premier Tailor”, Итали Франц зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй, тансаг зэрэглэлийн брэндүүдийг цогцлоосон “AME CONCEPT STORE”, эрчүүдийн мулти брэнд “QUINTO CONCEPT STORE” дэлгүүрүүдийг тус тус нээж, хувцаслалт бол урлаг юм гэдгийг нийгэмд түгээн дэлгэрүүлж, үлгэрлэж явна.
“Premier tailor” дэлгүүрийнхэн үйлчлүүлэгчдээ хийц болон чанарын өндөр түвшний бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх зорилгоор хослол захиалгаа өргөжүүлснийг уншигчдадаа дуулгахад таатай байна. Тэд өдгөө Солонгос дахь эсгүүрээ шинэчлэхийн сацуу Сарториал хэв маягт дурлагч эрчүүддээ зориулж Италийн алдарт Наполи уламжлалын 57 жилийн түүхтэй “Sartoria Dalcoure” брендтэй шинээр хамтран, монголдоо биеэс хэмжээ авч, танд зориулсан цор ганц хослолыг Италид урлаж байна.
НАПОЛИГООС ЭХЛЭЛТЭЙ "SARTORIA DALCOURE"-ИЙН ТҮҮХ
Дэлхийд тэргүүлэгч, нэр нөлөө бүхий алдартай костюмны брэндүүд Итали Улсаас үүсэлтэй байдаг. Тэдгээрийн төлөөлөл болох Наполи уламжлалт "Sartoria Dalcoure" брэнд нь 1965 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө үйл ажиллагаа нь өргөжиж, дэлхий дахинаа өөрийн байр суурь, өнгө төрхөө хэдийн олжээ.
"Sartoria Dalcuore" брэндийг үүсгэн байгуулагч Луижи Далкуор 16 насандаа гар урлалын оёдол хийх хүсэл тэмүүллээ дагаж, 18 настайдаа хотын хамгийн нэр хүндтэй оёдлын дэлгүүр болох Дел Дукад сайн дурын дагалдагчаар ажиллаж эхэлжээ. Тэрээр энэ хугацаанд Неаполитан загварын хэв маягийн хослол хийх нууцыг сурч мэдсэн нь Сарториал, гар урлалын чадвараа гайхалтай хөгжүүлэх боломж бүрдсэн байна.
Наполи гэдэг нь тухайн улсын түүх, хүмүүсийн аж амьдрал, соёл, загварын хэв маяг зэргийг багтаасан ойлголт. Уламжлал хэв маягийг шингээсэн, урт удаан хугацаанд чанараа хадгалдаг, биед тухтай байх хэрэгцээг тус брэнд үнэ цэнээ болгосон. Луижи Далкуорын хослол урлахдаа гол баримталдаг зарчим нь "Эр хүн хувцаслахдаа хэт их гоёлгүйгээр зохистой харьцаатай хувцаслах ёстой”.
“Захиалгат костюм нь зөвхөн хэмжээс авах биш, харин хэн юу өмсөх дуртай, дадал зуршлыг нь харгалзан үзэж урладаг. Тиймээс үйлчлүүлэгчийн өчүүхэн мэт санагдах жижиг зүйлүүд болох дотоод халаасны гүн эсвэл байрлал гэх мэт бүх деталууд дээр анхаарч ажилладаг"
Энэхүү брендийн хослолын хийц, материалын чанар нь таны нэр хүнд, үнэ цэнийн баталгаа байдаг. Dalcuore хийцийн хослол нь танд өмссөн ч өмсөөгүй мэт хөнгөн, зөөлөн, чөлөөтэй мэдрэмжийг өгдөгөөрөө онцлогтой. Зөвхөн таны биед тохирсон мөр, зах, материалын төгс зохицлыг хослуулан бүтээдэг гэдгийг дахин хэлье. Мөн тэйлор хослол нь сайн чанарын материалыг сонгож гар аргаар оёж өгдөг тул эдэлгээний хувьд бат бөх бөгөөд зөв арчлах юм бол маш удаан хугацаанд үнэ цэн, чанараа хадгалдаг. Өөрөөр хэлбэл гар аргаар хийгдсэн хослол нь харагдах үзэмж, биед суух суулт, элэгдэх хугацаанд хүртэл нөлөөлдөг гэсэн үг.
Дашрамд дурдахад “Premier tailor” компани нь зөвхөн хослол захиалгийн хүрээнд бус европын гар хийцийн бүтээгдэхүүн болох гутал, зангиа, энгэрийн алчуур оймс гэх мэт хэрэглэлийг Англи, Испани Италиас албан ёсны эрхтэйгээр оруулан та бүхэнд үйлчилж байгаа билээ. Тэд ажил хэрэгч залуусын дахин давтагдашгүй имижийг тодорхойлж, олон төрлийн үйлчилгээ үзүүлж, цар хүрээгээ өргөжүүлэн ажиллахыг зорьж байгааг онцлох хэрэгтэй.
-
Дэлгүүрийн хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Олимпын гудамж, Олимп-9, 100 Премьер Тэйлор
-
Веб сайт: https://premiertailor.mn/
-
Мэйл хаяг: info@premiertailor.mn
-
Утас: 77110050
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn