Ц.Цолмон:

Нүүдэлчдийн зочломтгой зан, үндэстний зоогийн хоршлоор дэлхийг дайлна


4 минут уншина
Ц.Цолмон: Нүүдэлчдийн зочломтгой зан, үндэстний зоогийн хоршлоор дэлхийг дайлна
Ц.Цолмон "Топ Кюзин" ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Зочлох үйлчилгээний салбарт 10 гаруй жилийн хөдөлмөр, зүтгэлээ зориулж ресторан, нийтийн хоолны салбарын түвшнийг шат ахиулж, өрсөлдөөнийг бий болгох замаар хөгжлийг түргэтгэх том зорилгыг тээн, үүнийгээ шат дараатайгаар хэрэгжүүлэн урагшилсаар явна.

Нийтийн хоолны салбарын өрсөлдөөн улам чангарч буй энэ цагт, хоолны бизнес нь зөвхөн идэх бус олон төрлийн хэрэгцээг авах боломжтой болжээ. Нэг ёсондоо, хоолыг ходоодоо дүүргэж идэх бус түүгээр дамжуулан урлаг гоо зүйн таашаалыг мэдрэх онцгой салбар болтлоо хөгжиж байна. Яг энэ өнцгөөс “Топ Кюзин” компани нь “Thai Express”, “NewYork Street”, “NewYork Liberty”, “NewYork Empire” “Taste of Naadam” гэсэн таван салбар ресторантайгаар нийтийн хоолны чиглэлд жишиг тогтоож, Улаанбаатар хотын өнгө үзэмжийг чимж буй тэргүүлэх зэрэглэлийн рестораны статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйлчлүүлэгчдийнхээ баяр жаргал, зовлон гуниг бүхний гэрч болдог нь бидний ажлын үнэ цэн.

Ресторанаар үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь хайртай дотнын хүмүүс, гэр бүл, найз нөхдийнхөө хамт нэгэн үдшийг баяр хөөртэй өнгөрүүлж, сайхан дурсамж бүтээхээр орж ирдэг. Тэрхүү сайхан мөчүүдийг нь улам өрдөж, халуун дулаан энерги мэдрүүлж үнэ цэнтэй болгоход үйлчилгээний салбарынхан бидний хувь нэмэр ихээхэн жин дарна. Нэг үгээр хэлбэл баяр жаргал, зовлон гуниг бүхнийх нь гэрч болдог нь бидний ажлын хамгийн том үнэ цэн.

Сахилга бат, ариун цэвэр гэх ойлголтыг мэргэжлийн гал тогооноос салгаж боломгүй.

Мэргэжлийн гол тогоог мэс заслын өрөөтэй адилтган зүйрлэхэд хол зөрөхгүй болов уу. Бид гал тогоонд хагас цэрэгжилтийн байдалтайгаар ажилладаг онцлогтой. Хүний анхдагч хэрэгцээ нь ходоодоор орж буй хоол байдаг. Гал тогооноос гарч буй хоол бүрд тогоочийн халуун дулаан энерги, сэтгэл шингэсэн байх учиртай. Энэ зарчмыг мэргэжлийн гал тогоонд хүчин зүтгэж буй тогооч нарт аа үргэлж захидаг. Мөн чанарын стандарт, шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүн сонгох дээр анхаарах нь хоолны амт чанар цаашлаад үзэмжтэй шууд холбогддог. Тухайлбал, мах гэхэд л ангилж бэлтгэсэн, гарал үүсэл нь тодорхойн дээр мэргэжлийн байгууллагаар баталгаажсан байх ёстой. Энэ зарчмыг бид ч ягштал баримталж ажиллаж байна.

Засгийн газраас 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах томоохон зорилттой холбогдуулан аялал, жуулчлалд нийтийн хоолны салбарынхны гүйцэтгэх үүрэг, хариуцлага үлэмж нэмэгдэж байна.

Нүүдэлчин түмний зочломтгой, найрсаг занг гаднынханд таниулж, Монгол үндэстний хоолны амт, түүгээр үйлчлэх соёлоос сурталчилж сайхан сэтгэгдэлтэй буцаахад дор бүрнээ хичээн ажиллахыг салбарынхандаа уриалах нь зүйтэй болов уу. Манайхны нэг алдаа нь “Гадаад хүн ороод ирлээ, гоё үйлчлэхгүй л бол болохгүй” гээд автоматаар бодчихдог. Биеэ барих бус нүүр хагарч, бусдыг дуурайх бус өөрийнхөөрөө чин сэтгэлээсээ үйлчлэх нь бидний Дэлхийгээс ялгарах байдал гэж боддог.

Монгол Улсад айлчилсан жуулчин бүр Улсын их дэлгүүрээр зочилдог нь бичигдээгүй хууль. Ингээд буцахдаа долоодугаар давхарт байрлах “NewYork Empire” салбар рестораны Европ, Монгол хоолыг амталж, тусгайлан бэлтгэсэн ардын урлагийн үзүүлбэрээс сонирхох боломжийг жуулчдадаа нээгээд байна. Зөвхөн хоол идүүлээд үдэх бус уламжлалт өв, соёлоо сурталчлан таниулахад салбарынхан маань анхаараасай.

Дэлхийн ихэнх улс оронд ялангуяа сүүлийн жилүүдэд зөв хооллох асуудалд улс нийтээрээ анхаарч, их хоол бус шимт бодис агуулсан хоол хэрэглэхийг илүүд үзэж байна. Хооллохдоо гэдсээ дүүргэж бус таашааж хүртэхэд үйлчлүүлэгчид маань илүүтэй анхаарах болж. Үүнийгээ дагаад бид ч меню дээрх хоол, хачир тус бүрийн килокалорийг нарийвчлан зааж, веган хоолыг түлхүү оруулсан.

Нийтийн хоолны салбар цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэх нь бас нэгэн том шалгуур.

Монгол Улсын зочлон үйлчлэх салбарт хүний нөөцийн асуудал тулгамдаж байгаа нь нууц биш. Мэргэжлийн тогоочийн хүрэлцээ муу байгаагийн дээр зөөгч нар ихэвчлэн түр хугацаагаар ажилладаг. Ресторан нь түргэн хоолны газраас ялгарч байгаа ганц давуу тал нь “үйлчилгээ” байдаг. Зөөгч тогтворгүй ажиллаж байгаагаас үүдэн тухайн ресторан өөрийн стандартыг барих асуудал төвөгтэй болж ирдэг. Тиймээс энэ салбарт мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж буй боловсролын байгууллага, түвшин ахиулах шатны боловсролын байгууллагыг нэмэгдүүлэх шаардлага бий.

Террас

Ресторан

Мөн тогооч нарын ёс зүйн асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй. Ингэхдээ Монголын тогооч нарын мэдээллийг нэгтгэн “дата бааз” үүсгэх нь чухал ач холбогдолтой. Үүнийгээ дагаад ажил олгогчид ажиллах хүчин дээрээ шүүлтүүртэй хандаж, тогооч нарынхаа ажлын түүхийг нэгдсэн нэг системээс авах юм.



Их хотын төв цэг, Улсын их дэлгүүрийн долоодугаар давхарт тэртээ Нью-Йорк хотын өнгө төрх, үнэ цэнтэй барилга байгууламжуудыг санагдуулам интерьерийн шийдэлтэй “NewYork Empire” ресторанд тухлан саатах нь хамгийн тансаг хувилбар биш гэж үү.


Шөнийн гэрэлт UB хотын өрнөлийг цэлгэр, том цонхоор тольдонгоо мастер тогоочдын ур ухаанаа шингээн урласан Европ, Монгол зоог, дессерт, коктейль болон дарс, эрх чөлөөт хотын залуусын хэв маяг, уур амьсгалыг мэдрүүлэх шинэлэг орчноор “NewYork Empire” ресторан бусдаас эрхгүй онцгойрно.

Нээгдсэн цагаас эхлэн амтлаг хоол, найрсаг үйлчилгээ, тав тухтай орчинд олон төрлийн арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулж нийтийн хоол үйлдвэрлэл болон үйлчилгээний салбартаа түүчээлж явна.

Нүүдэлчдийн зочломтгой занг илтгэх найрсаг үйлчилгээ нь тухлаг орчинтой хоршиж, талын Монголчуудын таана, хөмүүл идсэн малын шимт махаар хийсэн үндэстний зоог хуушуур, бууз, хорхог тэргүүтэн багтсан “Tourist Menu” дэлгэгдлээ.

Хаяг: NewYork Empire ресторан / Улсын Их Дэлгүүр 7 давхар

Утас: 7010-2848, 9810-1420