Үрдээ үлдээх өв “Happy residence” хотхон
ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭГЧ НУТГИЙН БУЯН ГРУПП
2021.12.07

Үрдээ үлдээх өв “Happy residence” хотхон

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт сүндэрлэж буй 640 айлын Happy residence” хотхон нь оршин суугчдын тав тухтай, эрүүл аюулгүй орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлэхийн сацуу, хүний бүхий л хэрэгцээг багтаасан цогцолбор юм. 

Уг хотхоныг барилгын салбарт 10 жил үйл ажиллагаа явуулж, арвин туршлага хуримтлуулсан чанарыг эрхэмлэгч “Нутгийн буян групп” ХХК гүйцэтгэжээ. Богдхан уулын хойд бэлд, Арцатын эрүүл цэнгэг агаарт, хамгаас эрхэм гэр бүлийн хамт аз жаргалтай амьдрах насан туршийн баталгааг төсөл хэрэгжүүлэгчид оршин суугчдадаа олгож байна. Та хараа алдам үзэсгэлэнт байгалийг жилийн дөрвөн улиралд гэрээсээ мэдрэхийг хүсвэл “Happy residence” хотхоныг сонгоорой. 

Хотхоны 8 блок барилгад 50-134 мкв сонголттой байр бий. Бүтээн байгуулалтын 2.5 га талбайд автомашин зорчихгүй байхаар төлөвлөгдсөн.  Энэхүү хотхонд пентхаус загварын 32 байр байх бөгөөд худалдан авсан гэр бүлд их хотыг тольдож болох террасыг бэлэглэх юм. 

Ухаалаг домофон системийн тусламжтайгаар гадаа тоглож байгаа хүүхэд, гэрт тань ирсэн зочдыг ч гар утсаараа харах боломжтой. Мөн хурууны хээгээр нэвтэрдэг дижитал цоож, үүдний хяналтын камерыг айл бүрд суурилуулжээ. 

Амралт чөлөөт цагаараа уул руу алхах жим, дугуйгаар саадгүй зорчих зам, идэвхтэй амьдралын хэв маягт нийцсэн гүйлтийн зам, спорт талбайг бүрэн төлөвлөжээ.

710 автомашины дулаан зогсоолыг зоорийн давхарт шийдсэнээр айл бүрт хүрэлцээтэй байх юм. Түүнчлэн зочны 270 машины зогсоолыг хотхоны гадна талд шийдсэн нь хүүхдийн аюулгүй тоглох орчинд саад болохгүй юм. 

300 маркийн бетонон хучилттай хүнд даацын замтай анхны цогцолбор хотхон. Мөн автозамын үерийн ус зайлуулах шугам сүлжээг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэсэн байна. 

Хотхондоо фитнесс, сүлжээ дэлгүүрийг шийдсэнээр таны үнэт цагийг хэмнэх давуу талтай. 

Төвийн инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон бөгөөд Усны нөөцийн савнаас цэвэр усаа татаж буй анхдагч хотхон юм. 

VEKA брендийн 3 давхар шил, Pasadena брендийн АС5 стандартын модон шал, Америкийн алдарт KOHLER брендийн ариун цэврийн өрөөний тоноглол, Zambaiti Parati брендийн амьсгалдаг обой, Thyssenkrupp брендийн сайн чанарын лифт зэрэг дэлхийн алдартай брендүүдээр тоноглосон нь урт удаан хугацааны эдэлгээг бий болгох юм. 

Зай талбайг бүрэн дүүрэн ашигласныг айл бүрийн тагтнаас харж болно. 

Швейцарын боловсролын арга зүй, хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг “Monte Rosa sustainable school” сургууль нь  хотхонд байрласнаар хүүхэд тань гэртээ ойрхон аюулгүй сурч, гадаад хэлний мэдлэг, 15 төрлийн клубд хамрагдан хичээллэх боломжтой. 

“Нутгийн буян” ХХК-ийн барьж буй Happy Residence хотхоны борлуулалтыг Remax Bright үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компани дангаараа хариуцан ажиллаж байна.


77776565, 88161500, 86465050

Хотхоны хаяг: ХУД-ийн 4-р хороо, Арцатын ам 

RE/MAX Bright хаяг: ХУД-ийн 2-р хороо, Шаравын гудамж, 37а байр 103 тоот