ҮНЭ ЦЭНЭЭС БҮТСЭН “ҮНЭТ” САНХҮҮГИЙН НЭГДЭЛ
ДАНДАРЫН БАДРАЛ хэмээх төрөлх овгийн минь энтэй дуудуулсан бас нэгэн овог бол ГОЛОМТЫН БАДРАЛ. “Хэн чамайг, хэн байхад итгэл хүлээлгэсэн билээ гэдгийг үргэлж санаж, итгэлийг зүтгэлээр хариулаарай” хэмээн ээжийнхээ захиас, “Эх орондоо хайртай, төр түмэндээ үнэнч байгаарай” гэсэн аавынхаа захиас, сургаалыг сэтгэлдээ тээн, ажил, амьдралынхаа жанжин шугам, үнэт зүйл болгож ирлээ.
Харин өнөөдөр “Өрсөлдөж биш хамтарч, Өмчилж биш хуваалцдаг ҮНЭТ бизнес”-ийн соёлыг түгээх эрхэм зорилготойгоор өөрсдийн итгэл үнэмшил, үнэт зүйлээрээ нэгдсэн, мэргэшсэн чадварлаг залуусын хамтаар ҮНЭТ САНХҮҮГИЙН НЭГДЭЛ-ийг үүсгэн байгуулан ажиллаж байна.
Бизнес эрхлэгчид бид хуримтлуулсан туршлагаа өөр хоорондоо нээлттэй хуваалцаж, дутуугаа нөхөн, хамтдаа хамгийн өндөр бүтээмжтэйгээр эх орондоо мэдлэг, туршлага, баялаг бүхий үнэ цэнийг бүтээх нь чухал юм.
Хамгийн ёс зүйтэй, засаглал өндөртэй, хатуу дүрэм журамтай, өдөр бүр ажлаа тайлагнадаг санхүүгийн институци болох банканд 20 гаруй жил ажилласан. энэ хүү олон жилийн туршлага, хийж бүтээсэн, сурсан, мэдсэн зүйл дээрээ үндэслэн өөрийн гэсэн үнэт зүйлийг бүтээжээ. Энэ бүхний суурь бол үнэт зүйлдээ үнэнч байхыг хичээж байсан амжилт юм байна. Бид өөр өөрийн үнэт зүйлдээ үнэнч, салбартаа ёс зүйтэй байсан залуучуудын нэгдэл, түүнчлэн хүн бүрт үнэ цэн бий. Тэгвэл бид хамтдаа байгаа үнэ цэнээ хуваалцаж, нийгэм, эдийн засаг, зах зээлээ илүү томруулах зорилготойгоор “ҮНЭТ” хэмээн санхүүгийн нэгдлээ нэрлэсэн учиртай.
ҮНЭТ САНХҮҮГИЙН НЭГДЭЛ нь өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцах замаар хамтын үнэ цэнийг бүтээх эрхэм зорилготой үндэсний санхүүгийн нэгдэл компани юм.
Бид эрсдэлийн удирдлага, тогтвортой санхүүжилтийн олон улсын стандарт, шилдэг туршлагыг үйл ажиллагаанд хэрэгжүүлэж, компанийн засаглалаар салбартаа тэргүүлэн зөв жишгийг бий болгож, инновацад суурилсан санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэн, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.
Бид зөвхөн санхүүгийн үйлчилгээ буюу зээлийн үйл ажиллагаа явуулаад зогсох биш бизнес хийх хүсэлтэй, үйл ажиллагаа явуулах гэж байгаа хүмүүс, ААН-д санхүүгийн боломж олгохоос гадна энэ хүмүүсийг өөрсдийнх нь бодоод байгаа зүйлээ хийхэд нь тодорхой хэмжээний зөвлөгөө өгөх, дараа нь урт хугацаанд хамтрал бий болгох буюу хөрөнгө оруулалт татах, хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг үзүүлэх, нэг үгээр санхүүгийн нэгдэл-эко систем бүрдүүлэн ажиллаж байна.
Дандарын Бадрал 20 жил эцгийнхээ нэрээр овоглож явсан бол сүүлийн 20 жил Голомтын Бадрал гэж явсан. Өдгөө санхүүгийн салбарт өөрийн үнэт зүйлийг бий болгоод, түүнийгээ нийгэмд үнэ цэнийг бүтээх шинэ овог “ҮНЭТ”-ийг бий болголоо. Үнэт санхүүгийн нэгдэл улс орондоо хийж бүтээсэн зүйлтэй, ирээдүйн үнэт зүйлээ бүтээхдээ олон хүмүүсийн хүлээлт, итгэл найдварыг асааж санхүүгийн салбарт өрсөлдөгч бус хамтын үнэ цэнийг бүтээн ажиллаж байна.
“ҮНЭТ” САНХҮҮГИЙН НЭГДЭЛ
- Үнэт Кредит ББСБ
- Үнэт Файнэншил Сервис
- Үнэт Лизинг
- Үнэт Секьюритис
- Үнэт Ассет Менежмент
- Үнэт Солюшн
www.unet.mn
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn