М.Бат-Эрдэнэ:
Эрүүл мэндийн салбарт засвар, үйлчилгээний нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна
Миний хувьд 1998-2003 онд ШУТИС-ийг “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер” мэргэжлээр дүүргэсэн. Улмаар Цэргийн төв эмнэлэгт эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч, “Монос Фарм Трейд” компанид тоног төхөөрөмжийн инженер, бүтээгдэхүүний менежер, албаны дарга зэрэг албыг хашиж байгаад 2014 оноос Эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зөвшөөрлөө авснаар компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлсэн түүхтэй.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлийг эзэмшсэн учраас тус салбарт хэрхэн ажиллах, тэр дундаа эмнэлгийн инженерийн чиглэлийн ажилтнуудыг чадавхжуулж, ур чадварыг нь Олон Улсын хэмжээнд хүргэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.
Эмнэлгийн тоног төхөөрөмж нь дүрс оношилгоо, хагалгаа, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, физик эмчилгээ, лаборатори гэх зэрэг олон чиглэлтэй. Эдгээрээс “Био Мед Трейд” ХХК Дэлхийд тэргүүлэгч компаниудын хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт технологи бүхийЭрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тоног төхөөрөмжийг дагнан оруулж ирдэг.
Манай улсын эмнэлэг, төрийн байгууллагад засвар үйлчилгээний нэгдсэн бодлого одоогийн байдлаар байхгүй. Үнэтэй тоног төхөөрөмж худалдан авдаг ч түүнд зориулсан засварын төсөв тавьдаггүй. Төхөөрөмжийг эвдрэл гарч, зогсох хүртэл нь ажиллуулсаар явж ирсэн. Харин энэ байдал сүүлийн 3 жилд өөрчлөгдөж эмнэлгүүд өндөр үнэтэй, нарийн ажиллагаатай тоног төхөөрөмжүүддээ сервис үйлчилгээний төсөв тавьж хэвийн, найдвартай ажиллагаагаар байнга хангаж буй нь сайшаалтай. Гэсэн хэдий ч нэгдсэн бодлого дутагдаж байгаа нь нууц биш. Монгол Улсад төсвийн хэмнэлт хийх, тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа, тэдгээрийг нэгдсэн бодлогоор зохицуулахад хэд хэдэн зүйл зүйлийг анхаарах шаардлагатай.
Эрүүл мэндийн салбарт засвар, үйлчилгээний нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна...
Нэгдүгээрт, Тоног төхөөрөмжийн худалдан авалтад анхаарах. Тухайн эмнэлгийн хүчин чадал, ирээдүйн хөгжил, үйл ажиллагааны онцлогт тохирсон тоног төхөөрөмжийг сонгох. Ингэхдээ аль болох ижил брэндийнх байх нь олон давуу талтайн дээр сервис, сэлбэг хэрэгслийг илүү хямдаар авах боломж үүсдэг.
Хоёрдугаарт, Сервис үйлчилгээний стандарт, шаардлага, бодлого. Одоогоор манай улсад эмнэлгийн тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх нэгдсэн стандарт, шаардлага гэсэн зүйл байхгүй. Мэдэх мэдэхгүй хүмүүс засвар хийх, зарим тохиолдолд засах бус бүр зогсоож байгаа ч тохиолдол бий. Тиймээс захиалагчдын зүгээс худалдан авалт хийж буй тоног төхөөрөмжийн үйлдвэрийн сургалтын сертификаттай, уг төхөөрөмж дээр мэргэшсэн байх шаардлагыг нийлүүлэгчдэд тавих нь зүйтэй.
Гуравдугаарт, Тоног төхөөрөмжийн ажиллагааны болон сервисийн сургалтын асуудал.Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэгч /ЭТТ/ төхөөрөмжийг эмнэлэгт өгөөд л орхидог. Ашиглалтын сургалт муугаас үүдэн тухайн төхөөрөмжийг буруу ажиллуулж эвдэх тохиолдлууд цөөнгүй гардаг. Тиймээс сургалтын асуудлыг албан шаардлагаар бүх ханган нийлүүлэгчдэд тавих.
Бид үйл ажиллагаандаа, хэд хэдэн зарчим баримтлан ажилладаг. Тухайлбал,
Зөвлөн туслах зарчим. Тухайн төхөөрөмжийг борлуулах гэхээсээ илүүтэйгээр нэн түрүүнд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэдэг. Үнэтэй тоног төхөөрөмжийг шууд худалдах бус тухайн эмнэлэгт ямар хүчин чадал бүхий төхөөрөмж хэрэгцээтэй байна, төсөв, эмчилгээ үйлчилгээний цар хүрээ гэх мэт бүх талын мэдээллийг харилцагч талтайгаа сайтар ярилцсаны дүнд хэрэгцээнд нь таарсан төхөөрөмжийг боломжит үнээр санал болгодог гэсэн үг юм.
Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний зарчим. Бид нийлүүлсэн төхөөрөмжөө урт хугацаандаа, хэвийн найдвартай ажиллахад шаардагдах төлөвлөгөөт засвар үйлчилгээг хамгийн бага үнээр хийж гүйцэтгэдэг. Мөн уг төхөөрөмжийг үйлдвэрлэхийг зогсоосон ч ажиллаж байх хугацаанд нь шаардлагатай сэлбэг хэрэгслээр тогтмол ханган ажилладаг.
Сургалтын үйл ажиллагааг тогтмол хийх зарчим. Тухайн тоног төхөөрөмжийн давуу тал болоод бүрэн хэрэгцээг гаргахын тулд ашиглалт, сервисийн сургалт нэн чухал. Onsite буюу үйлдвэрлэгчийн байранд очиж сургалтад хамрагдах мөн үйлдвэрлэгчээс болон “Био Мед Трейд” компанийн зүгээс цахим сургалт, семинарыг тогтмол зохион байгуулдаг.
“Био Мед Трейд” ХХК Дэлхийд үнэлэгдсэн чанарыг боломжит үнээр нийлүүлэхийн сацуу урт хугацааны засвар үйлчилгээ, сэлбэгийн ханган нийлүүлэлтийг хариуцдаг.
Олон улсад бүтээгдэхүүнээ гаргаж буй, олон улсын стандартад нийцсэн компанийн тоног төхөөрөмжийг худалдан авч чадвал түүнийгээ дагаад тэр хэмжээний стандарт, засвар үйлчилгээ, сургалтын асуудлууд нь хамтдаа ороод ирдэг. Тийм учир зөвхөн тоног төхөөрөмжийг нийлүүлээд орхих бус араас нь үйлдвэрлэгчийн барьж буй зарчмыг дотооддоо нутагшуулахыг зорьж байна.