2022.04.19

Х.Булгантуяа: Хөрөнгийн биржээ эхэлж хувьчлах ёстой юу

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Даатгал бол санхүүгийн зах зээлийн маш том оролцогч байдаг. Даатгалын тухай хуулийг өргөн барина гээд 6 жил боллоо. Ямар шалтгааны улмаас, яагаад орж ирэхгүй байна вэ?

Үнэт цаасны тухай хууль бас өргөн барихгүй удаж байна. Уг нь мэргэжлийн байгууллагынхан тооцоо, судалгаан дээр үндэслээд хууль өргөн барьсан бол илүү ач холбогдолтой.

Иргэд, олон нийтийн оролцоог хангахад ямар асуудал тулгарч байна вэ? Санхүүгийн зах зээл рүү орох мөнгө койн руу ороод дуусчихсан юм биш үү гэж харж байна.

IPO хийж байгаа компаниуд дээр хяналт шалгалт хэр зэрэг тавьж байгаа вэ?

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Баярсайхан таны бодлоор хөрөнгийн биржээ эхэлж хувьчлах ёстой юу?

Түүний асуултад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хариуллаа.