2020.12.17

О.Цогтгэрэл: Иргэд, компанийн эрдэнэст тооцогдох эд зүйлсийг төр өмчлөхгүйгээр бүртгэлийн зохицуулалт хийх үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Монгол Улсын эрдэнэсийн тухай юу эсвэл Монголын төрийн эрдэнэсийн сангийн тухай юу? Зүйл заалтыг нь уншихаар Монголбанк дээр Монголын музейд хадгалагдах, худалдаж авсан төрийн өмчлөлд байгаа төрийн эрдэнэсийн сангийн хүрээнд байх шиг. Яагаад ингэж асууж байна гэхээр иргэд ААН дээр байгаа өмчлөх эрхтэй, эрдэнэсэд тооцогдох зарим хүмүүс эрдэнэс гэдгийг нь ч мэдэхгүй байгаа тэр зүйлсийг энэ хуулийн хүрээнд шийдээд, мэдээллийн чанартайгаар энэ төрийн өмч биш Монгол Улсын иргэн дээр байгаа эрдэнэс юм.

Магадгүй түүнийг хамгаалах, хадгалах иргэнд илүү мэдээлэл өгч, эрдэнэс гэдэг дээр нь ойлголцож, бүртгэж явах асуудал байх шиг. Тийм учраас төрийн эрдэнэсийн сан хэлбэртэй болчихоод байгаа дээр тайлбар өгнө үү? Өмчлөх эсвэл бүртгэлийн зохицуулалттай байж болох санаанаас асууж байгаа юм.

Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.