Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хйилээ.
ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
Эрдэнэсийн сан нь эрдэнэс худалдан авахад санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлтэй байх бөгөөд мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монголбанкны Ерөнхийлөгч баталдаг байхаар шинээр нэмж тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Эрдэнэсийн сангийн орлого нь иргэн, хуулийн этгээдээс төрд худалдсан, бэлэглэсэн, хандивласан, хууль тогтоомжийн дагуу шилжүүлсэн эрдэнэсээс бүрдэх, Соёлын өвийн тухай хуульд нийцүүлэн жагсаалтыг батлахдаа Эрдэнэсийн сангийн үндсэн санд оруулах түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн талаар Монголбанканд Засгийн газар санал гаргах, Эрдэнэсийн сангийн үндсэн сангаас эрдэнэсийг зөвхөн гадаадад худалдах, гадаадаас худалдаж авахаар байсныг гадаад, дотоодгүй худалдах, худалдан авахаар, Монголбанк эрдэнэсийг эзэмшигч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр хадгалах, түүнтэй холбоотой ажил, үйлчилгээг үзүүлж болохоор өөрчлөн найруулсан байна.