
2022.01.25
Боловсролын салбарын ажилчдын тулгамдсан асуудлаар холбогдох байгууллагууд санал солилцив
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл нар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, боловсролын салбарын ажилчдын ТҮ-1, ТҮ-3 зэрэглэлийн асуудлаар гаргасан ажилчдын саналыг уламжилж, цалин хөлсний нэмэгдэл, бүтэц, салбарын хэлэлцээрийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ажилчдын цалин хөлсний асуудлыг Нийслэл, дүүрэг болон Сангийн яамнаас тодруулж шуурхай арга хэмжээ авч хамтарсан мэдээлэл хийхээ илэрхийллээ.