
2022.01.07
Сонгинохайрхан дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Японд борлуулж эхэллээ
Энэ сарын 1-нээс эхлэн Япон Улсын www.sto-ory.com сайтаар дамжуулан нийслэлийн 20 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 170 гаруй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг www.sto-ory.com сайтад байршуулсныг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн мэдээлсэн юм.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-аас “HIS Mongolia” ХХК-тай хамтран Бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд борлуулах санамж бичигт гарын үсэг зурсан нь ийнхүү ажил хэрэг болжээ.
Сонгинохайрхан дүүргийн “Одьтан ХХК”- ийн “БААТАР” брэндийн хоёр багц 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг www.sto-ory.com сайтад байршсаныг дүүргийн засаг дарга Н.Алтаншагай дурдаад цаашид дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн барааг олон улсын зах зээлд гаргахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.