“Цахим худалдааны орчинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах" уулзалт, хэлэлцүүлэг боллоо
2021.12.07

“Цахим худалдааны орчинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах" уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд хэрэглэгчдээс 2021 оны байдлаар цахим худалдаатай холбоотой 300 гаруй өргөдөл гомдлууд ирсэн байна.

Цахим худалдааны орчинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг хариуцлагажуулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор “Цахим худалдааны орчинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх" уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус уулзалт, хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагууд, цахим худалдаа эрхлэгчид оролцож цахим худалдааны эрх зүйн орчин, хяналт, зохицуулалт, цахим худалдааны өнөөгийн байдал, гарч буй гэмт хэрэг зөрчлүүд, иргэд хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл гомдол, шийдвэрлэлт, хууль зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмж, зөвлөгөө өгч, санал солилцлоо.

Хэлэлцүүлгээс дараах санлууд гарлаа:

  • “Цахим худалдаа” -г тодорхойлох;
  • Цахим худалдааны эрх зүйн орчин, хуулийн зохицуулалтыг хангах;
  • Хэрэглэгчийн боловсролыг сайжруулах;
  • “Цахим худалдааны холбоо” байгуулах, үүгээр дамжуулж өөрсдийн эрх ашгийг хамгаалах;
  • Цахим худалдааны аюулгүй байдлыг сайжруулах;
  • Цахим худалдаа эрхлэгчдийг нэгдсэн бүртгэлд оруулах;
  • Бизнесийн ёс зүйтэй байх; гэсэн санал гарч, холбогдох байгууллагууд анхаарч ажиллахаар боллоо.