2021.12.18
"Баянгол-Үйлдвэрлэгч 2021" үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
Баянгол дүүргийн ИТХ-аас санаачлан дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, үндэсний уламжлалыг шингээсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, өргөжүүлэх зорилготой “Баянгол-Үйлдвэрлэгч 2021" үзэсгэлэн худалдааг /2021.12.16,17/-нд зохион байгууллаа.
Арга хэмжээнд Баянгол дүүргийн үндэсний хувцас, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг төлөөлж 40 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, борлуулсан билээ.
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар 1-р байрны үүдний танхим, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2-р давхрын Иргэний танхимд аж ахуйн нэгж, иргэн өөрсдийн үйлдвэрлэсэн шилдэг бараа бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байгаа юм.