“Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрт "Хөх морь" төсөл багтлаа
УИХ-ын чуулганы \2021.12.30\-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлогo” батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан.
УИХ-аар батлагдсан "ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО"-ын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 20 томоохон төсөлд Усны нөөцийг хуримтлуулж, говийн бүсийн ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх "Хөх морь" төсөл багтлаа.
ТӨСЛИЙН ЖАГСААЛТ
НЭГ.БООМТЫН СЭРГЭЛТ
1. Төмөр замуудыг холбох төслүүд
/Гашуунсухайт-Ганцмод хил холболт, Тавантолгой-Цогтцэцийг төмөр замаар холбох төсөл/
2. Төмөр замын сүлжээг шинэчлэн сайжруулах төслүүд
/Төмөр замын төв коридор, Эрээнцав-Баянтүмэн төмөр зам, Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын төв коридорыг хос замтай болгох төсөл/
3. Шинэ төмөр замын сүлжээг байгуулах төслүүд
/Зүүнбаян-Ханги, Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт,
Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн/
4. Замын-Үүд-Алтанбулаг олон улсын транзит хурдны зам барих, хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслүүд
/Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт/
5. “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөж, олон улсын агаарын ачаа тээврийн транзит төв болгох, орон нутгийн онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд
6. Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулах төсөл
/Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги, Эрээнцав, Арцсуурь, Алтанбулаг,
Замын-Үүд/
ХОЁР.ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ
7. Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх төслүүд
/ДЦС 3, ДЦС 2, Чойбалсан, Улаанбаатар хотын дулаан хангамжийн тархмал эх үүсвэр болох Амгалан ДС, ДЦС-4-ийн зуух болон хийн эх үүсвэрүүд/
8. Эрчим хүчний шинэ эх үүсвэр барих төслүүд
/Тавантолгой ДЦС, Эрдэнэбүрэн УЦС, Эгийн гол УЦС, Төвийн бүсийн 5 дахь эх үүсвэр, Багануур ДЦС/
9. Эрчим хүчний дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээний төслүүд
/Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай, Тавантолгой ДЦС-Оюутолгой, Сайншанд-Цагаансуварга, Багануур-Өндөрхаан, Багануур-Чойр, Мандалговь-Арвайхээр, Багануур-Налайх-Улаанбаатар/
10. Байгальд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэт технологид суурилсан эрчим хүчний төслүүд
/Цөмийн, ногоон-устөрөгч, байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний төслүүд/
ГУРАВ.АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТ
11. Газрын тос боловсруулах төслүүд
/Газрын тосны нөөц хайгуулын төсөл, газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой, дагалдах барилга байгууламжийн төсөл/
12. Тавантолгой болон бусад нүүрсний ордуудыг иж бүрнээр нь ашиглах төслүүд
/Нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамжийн төсөл, ил уурхайн олборлолтын шилдэг технологи нэвтрүүлэх төсөл, далд уурхайн төсөл/
13. Эрдэнэт, Оюутолгой болон бусад зэсийн ордуудыг иж бүрнээр нь ашиглаж, зэс боловсруулалтыг нэмэгдүүлэх төслүүд
/Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төсөл, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх төсөл/
14. Аж үйлдвэрлэл, технологийн парк цогцолборуудыг барих төслүүд
/Гангийн үйлдвэр байгуулах төсөл, уул уурхай-металлурги-химийн үйлдвэрлэлийн төсөл, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл/
15. Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах төслүүд
/Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих техникийн шинэчлэл хийх төсөл/
ДӨРӨВ.ХОТ, ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ
16. Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төслүүд
/Хотын нийтийн тээврийг шинэчлэх болон тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх төсөл, Нийслэл Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам” барих төсөл/
17. Төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүс, хот байгуулах дэд бүтэц болон барилга байгууламжийн төслүүд
/Хөшигийн хөндийд эдийн засгийн бүс байгуулах, Залуус хороолол, боомт болон орон нутагт суурьшлын бүс хөгжүүлэх төслүүд/
ТАВ.НОГООН ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТ
18. Байгальд ээлтэй дэвшилтэт технологид суурилан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төслүүд
/”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, энгийн болон аюултай хог хаягдлын төвлөрсөн эко байгууламж байгуулах төсөл/
19. Усны нөөцийг хуримтлуулж, говийн бүсийн ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх төслүүд
/"Хөх морь" төсөл/
ЗУРГАА.ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ
20. Иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад ээлтэй төрийн оновчтой бүтцийг тодорхойлох, төрийн үйлчилгээг цахимжуулах төслүүд багтсан юм.