2021.12.28
Х.Болорчулуун: Үйлдвэржилтийн бодлогоо лоозон бус бодит ажил болгох хэрэгтэй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.12.28/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2021.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
"Цар тахлаас үүдэн эдийн засаг ихээр доголдсон. Шинэ сэргэлтийн бодлого дээр томоохон зургаан хэсгийг оруулж ирж байна. Үйлдвэржилтийн бодлогын чиглэлд өмнө нь лоозогносон байдлаар явсаар ирсэн. Манай улс ч үйлдвэрлэгч орон гэхээсээ илүү хэрэглэгч улс. Ашигт малтмалаа гадагшаа бэлэнчилж түүхийгээр зархаад орж ирсэн хэдэн доллараа эргээд худалдан авалт хийгээд цацдаг. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь чухал. Ажлын байр, ядуурал ч буурна. Тиймээс үйлдвэржилтийн бодлогоо сэргээх хэрэгтэй. Дотооддоо хийж байсан зүйлсээ дэмжих хэрэгтэй. Татвар, эдийн засгийн хөшүүрэг хийх ёстой. Тэгэхгүй бол лоозон болоод өнгөрнө.
Манай улсад хуримтлалтай, юм хийе гэсэн хүмүүс олон байна. Хилийн цаана гаалийн 5% байхад эдийн засаг сэргэдэг юм биш. Дэлхийн худалдааны байгууллагад элссэн хэрнээ бусад орноос ийм хямд татвартай байгаа юм бэ? манай руу юм оруулахад уулын уруу өнхрүүлж байгаа мэт ордог хэрнээ бид гаргах болохоор уул өөд түрж байгаа мэт хэцүү байдаг. Тиймээс үүнийг салбар салбартаа анхаарч ажиллаж байж хэрэгжинэ. Тэрнээс бус энд байгаа мэд лоозогносон хэлбэрээр явбал бүтэхгүй.
Энд хөнгөн хүнсний үйлдвьэрлэлийг хөгжүүлэх чиглэлд тодорхой зүйл алга. 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлэх хуулийн жагсаалтад ХАА-тай холбоотой Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Засгийн газрын тусгай сангийн тухай, НӨАТ-аас чөлөөлөх хууль орсон байна. Энэ 3 хууль хэрэгжихээр орсон уу? НӨАТ бол дотоодод үйлдвэрлэх бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих талаар оруулсан хууль гэж ойлгож байгаа."
Түүний асуултанд Сангийн сайд Б.Жавхлан болон ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn