“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ
2021.12.30

“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцууллаа. 

Засгийн газраас 2021 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Түр хороонд шилжүүлсэн юм.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналыг төслийн холбогдох заалтуудад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, найруулгын шинжтэй завсарыг хийж, эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллын 2 дугаар санал буюу тогтоолын төслийн 1 дэх заалтын 4 дүгээр заалтын “хариуцаж” гэсний дараа “Оюу толгой ХХК” гэж нэмэх саналыг нэгдсэн байна.