2021.12.30
С.Чинзориг: Монголын ногдол ашиг хүртэх онд өөрчлөлт орсон уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Иргэдийн дунд Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтын зардал болох 2,3 тэрбум доллар тэглэгдлээ. Бидний хууль бус гэж яриад байсан Дубайн төлөвлөгөөг цуцалалаа. Иймд Монголын эрх ашиг хангагдаж, бидний хувь хүртэх 2037 он наашлах юм байна гэсэн хүлээлт байгаа. сИймд Монголын ногдол ашиг хүртэх он наашлах уу? эсвэл үгүй юу тодорхой хариу өгөөч.
Тогтоолын ерөнхий хоёрдугаар заалттай санал нийлэхгүй байна. Эдгээр арга хэмжээ бүрэн хэрэгжиж дууссанаар 92 дугаар тогтоолыг хэрэгжсэнд үзсүгэй гэсэн тогтоолын төсөл орж ирж байна.Заавал ийм тогтоол гаргах хэрэг байгаа юу? Тухайн үед УИХ хяналтынхаа байгууллагыг хянаад 92 дугаар тогтоол хэрэгжиж үү, үгүй юу гэдгийг үзээд хаачихна.Иймд батлах гэж байгаа тогтоолд зарим зүйл заалт ороогүй байна гэж хараад байна. Гэтэл шууд 92 дугаар тогтоол хэрэгжсэн гэж үзнэ гэж хаах нь зөв үү? үүнд эргэлзэж байна.
Түүний асуултад түр хорооны гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn