2021.12.28

О.Цогтгэрэл: Рио Тинто компани буулт хийж байгаа үндсэн шалтгаан нь юу вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.28/ хуралдаан эхэллээ. хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Найдваргүй авлага уруу орвол жижиг хувьцаа эзэмшигчид зөвшөөрөхгүй, дахиад найдваргүй авлагын санд мэдээж 2,3 тэрбум доллар хуримтлагдсан байхгүй, үүнийг тэглэх асуудал гарч ирвэл жижиг хувьцаа эзэмшигчид олон нийтийн компани учраас эсэргүүцэл, гомдол гарна. үүн дээр эцсийн хуулбар хэлээч ээ. Рио Тинто компани буулт хийж байгаа үндсэн шалтгаан нь юу вэ? Зэсийн үнэ цаашдаа таатай байна гэсэн зүйл дээр ийм шийдвэр гаргаж байна уу? эсвэл Оюутолгойн өрний асуудлаа шийдэж байгаад цаашид зарах гэж байгаа гэсэн яриа байдаг.Аль нь үндэслэлтэй вэ?        

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.       

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn