
2021.12.10
УИХ-ын гишүүд тойргийнхоо төлөөллүүдтэй уулзлаа
МАН-ын 30 дахь удаагийн Их хуралд Сэлэнгэ аймгаас оролцсон төлөөлөгчид болох сумдын МАН-ын хорооны дарга нар, намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын төлөөллийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор хүлээн авч, уулзлаа.
Сумдад тулгамдаж буй асуудлуудыг нэгбүрчлэн ярилцаж, шийдэх арга зам, гарц гаргалгааг тодорхойлсон, харилцан санал, туршлага солилцсон чухал уулзалт болсныг гишүүд онцолж байв.