"Угаарын хийн эрсдэлээс сэргийлье" аян амжилттай зохион байгуулагдлаа
Гадаа хүйтэрч, галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой айл өрхүүд угаарын эрсдэлд өртөх, амь насаараа хохирох эрсдэл нэмэгддэг.
Тэр дундаа жил жилийн хамгийн өндөр угаарын эрсдэл гарсан тоо нь 10 сар, 4 саруудад байдаг. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, бүх дүүрэг Захирагчийн харьяа бүх байгууллагууд хамтран "Угаарын хийн эрсдэлээс сэргийлье" аянг нэг сарын хугацаатай зохион байгууллаа.Тус аяны хүрээнд хийгдсэн ажил болон үр дүнгийн талаар Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, ЦЕГ, Таван толгой түлш ХХК-ны зүгээс мэдээлэл хийсэн юм.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн
Тэрээр, 2019-2020 оны галлагааны улиралд угаарын дуудлагаар 2970 иргэн угаартсан тоо бүртгэгдсэн бол мөн оны аравдугаар сард 712 тохиолдол бүртгэгдсэн. Харин 2021 оны аравдугаар сард насанд хүрсэн 232 иргэн, насанд хүрээгүй буюу хүүхэд 195, нийт 430 угаарын дуудлага бүртгэгдсэн. Ирсэн дуудлагын дагуу Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс шалгахад 76 өрхийн 205 угаарын дуудлага байсан бөгөөд бусад дуудлагын хувьд давхардсан, даралт ихсэх, толгой өвдөг гэх мэт өөр шалтгаантай дуудлагууд байсан. Энэ нь өмнөх жилийн аравдугаар сартай харьцуулахад 282 дуудлагаар багассан. Энэ тоог бууруулж бүр тэг болгохын төлөө шат дараалсан ажил хийгдсээр байна гэсэн юм.
ТТТ ХКК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал:
Тэрээр, 2021 оны 9 сарын 15-наас хойш нийт 3137 яндан хөөлүүлэх дуудлага ирснээс 3500 янданг хөөлсөн. Ирж байгаа дуудлагын багагүй хувь нь тухайн айл өрхийн иргэд өөрсдөө яндангаа хөөлөх боломжтой иргэд хандсан. Уг нь энэ ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай бүл чадал муутай иргэдийн янданг хөөлж байгаа гэдгийг тайлбарлалаа. Түүнчлэн 200 гаруй мянган өрхөөс 187 мянган өрх сайжруулсан түлш хэрэглэж байна.
Борооны улиралд яндангаа авч, өрхөө бүтээж угаарт өртөх хандлага их байсан. Харин хүйтний улиралд яндангийн хаалтаа хааж энэ эрсдэлд орж байгаа учраас яндангийн хаалтыг хааж болохгүй гэсэн сэрэмжлүүлэг өглөө. Мөн угаар мэдрэгчийг дамжуулах төхөөрөмжийг зарим айл өрхөд суурилуулсан ингэснээр тухайн айлд угаар мэдрэгдэхэд ТТТ ХКК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албанд дохиолол ирж үүний дагуу мэргэжилтнүүд тухайн айлын хүмүүс уруу утсаар лавлах болон биечлэн очиж үйлчилгээ үзүүлж байгаа. Гэхдээ энэ ажлыг 200 гаруй мянган өрхөд үзүүлэх боломжгүй, зорилтот бүлгийн 80 гаруй мянган гэр бүлд хүрч ажиллах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаараа мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын УСХ-ийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул:
Иргэд өрхөө бүтээж болохгүй мөн яндангаа 2 сар тутамд хөөлөх ёстой. Үүнийг цаг тухайн үед нь хийгээгүйгээс үүдэж угаарт өртөх эрсдэл их гардаг. Мөн зуух, пиишин хуучирч муудсан, завсар зайтай байгаа нь энэ эрсдэлд орох нэг том шалтгаан болж байна гэсэн юм.
Түүнчлэн "Угаарын хийн эрсдэлээс сэргийлье" аяны хүрээнд 9 төрлийн угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа талаар албаныхан мэдээлэл өгсөн.
Үүнд:
- Цахимаар нөлөөлье,
- FM радиогоор зөвлөмж хүргэх,
- Телевизийн нэвтрүүлэг бэлтгэх,
- Урьдчилэн сэргийлэх зөвлөмж бүхий сурталчилгааг гэр хороололд ойр самбаруудад байршуулах,
- Угаарын хийн эрсдэлээс сэргийлэх 4 төрлийн мессэжийг үүрэн телефонй операторуудаар дамжуулан хүргэх,
- НОБГ-ын салбөр нэгжүүдийн хэмжээнд ажилладаг болон дүүргүүдийн хог тээвэрлэгч байгууллагуудын техник хэрэгсэл, машин механизмаар угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг зарлан мэдээлэх,
- Гэр хорооллын сургуулиудад 6 төрлийн угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зурагт хуудас байршуулах,
- гэр хорооллын сургуулийн сурагчдад угаарын хийнээс урьдчилан сэргийлэх сургалт явуулах,
- Угаарын хийн эрсдэлээ урьдчилан сэргийлж зорилтот бүлгийн 10,000 айл өрхийн янданг хөөлөх,
зэрэг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn