2021.10.28

Ч.Ундрам: Монголбанканд цахим гарын үсэг авах тусгай зөвшөөрөлийн өгч болох уу?

УИХ-н чуулганы өнөөдрийн \2021.10.28\ нэгдсэн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

Монгол банканд тусгай зөвшөөрөл авах эрхийн өгвөл дээр биш үү. Иргэдийн 95 хувь нь банкны зөвшөөрөл авах гэж цахим гарын үсэг авдаг гэсэн судалгаа байна. Өмнө нь Монголбанк, Харилцаа холбооны газар ийм хүсэлт гаргасан ч шийдэж өгөөгүй, харин эрх бүхий компани худалдаж авсан гэсэн хүсэлт ирсэн гэж сонссон. Монголбанкнаас хариу сонсмоор байна.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn