2021.07.05
Б.Баттөмөр: 8000 гаруй төрийн алба хаагчид Цахим гарын үсэг олгогдоогүй байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох чиглэл Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилж өгөхийг зааж өгсөн.
Үндэсний дата төсвөөс 8000 гаруй төрийн алба хаагчид Цахим гарын үсэг олгохоор шийдсэн ч өнөөдөр болтол олгогдоогүй байна. Үүний шалтгаан юу вэ?
Хууль батлагдсанаас хойш 11 жил болж байна. Иргэдэд бол Цахим гарын үсгийн эрх зүйн орчин бүрдсэн боловч одоог хүртэл олгогдоогүй. 30 гаруй мянган ААН-үүд Цахим гарын үсэг авах зөвшөөрөл авсан боловч тодорхой хэсэг нь ашиглахгүй байна. Энэ өөрчлөлтийг хийснээр эдгээр алдаа зөрчилүүд засагдах уу?
Тоон гарын үсгийг иргэний үнэмлэхний санах ой юм уу эсвэл гар утасны сим картыг ашиглаж хийх үү, смарт ID гээд олон хэлбэр байна. Манайд аль нь боломжтой байна.
Цахим гарын үсгээс гадна цахим тамга, баримт бичиг, гүйлгээний журамууд яаж зохицуулагдах вэ?
Түүний асуултад ХЗДХ Яамны Сайд Х.Нямбаатар хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn