2021.09.27
Найрамдлын цахим уулзалтад оролцлоо
Энэ жил Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна.
Түүхэн энэ ойг угтаж "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэг Улаанбаатар хот дахь Орос Ордонтой хамтран "Хамтдаа 100 жил" сэдэвт Найрамдлын цахим уулзалт зохион байгуулсан юм. Цахим уулзалтад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр оролцсон юм.
Цахим уулзалтаар Б.Баттөмөр гишүүний зүгээс 2 орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.