БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй хүлээн авч уулзлаа
2021.09.13

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор  “Худалдааны тухай”, “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тухай” хуулийн төслүүдийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатарын Захирамжаар байгуулагдсан уг Ажлын хэсгийн ахлагчаар ажиллах хугацаанд гадаад, дотоодын судалгааны байгууллагууд, Дэлхийн банк, ОУСК, Монголд суугаа зарим Элчин сайдын яамны холбогдох албан тушаалтнууд болон Элчин сайд нартай зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулсаар байна.

Энэ удаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай уулзлаа.

Элчин сайд Цай Вэньруй: хөрш Монгол Улстай аж үйлдвэр, дэд бүтэц, худалдаа, ложистик, банк санхүүгийн чиглэлээр өргөн хамтарч ажиллах боломжтой юм. Хөгжлийн чанар үр ашигт анхаарлаа хандуулж, өсөлтийн боломжийг бүрэн дүүрэн ашиглах, төрийн өмчит эдийн засгийн зохион байгуулалтыг сайжруулж, өндөр стандартад нийцсэн зах зээлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцгойлж байлаа.