2021.09.21
Эмнэлгийн тоног төхөөрөмжийг сумдын өрхийн эмнэлэгт хүлээлгэн өглөө
УИХ-ын гишүүн С.Ганбаатар тойргийнхоо сумдын өрхийн эмнэлэгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 900 сая төгрөгийн өртөг бүхий 4D эхо аппарат, биохимийн анализатор, шээсний шинжилгээний анализатор 17 төрлийн нийт 151 ширхэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг Орхон аймгийн төвийн 8, Жаргалант сумын 1 өрхийн эмнэлэгт хүлээлгэн өглөө.