
2025.06.10
"БИ ИРЭЭДҮЙН ИНЖEНEР" хөтөлбөр эхэллээ
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн ажлын албанаас "Эрдэнэт цогцолбор" дээд сургууль, Design Skool сургалтын төвтэй хамтран ирээдүйд инжeнeр мэргэжлээр суралцах сонирхолтой Хойд бүсийн ахлах ангийн сурагчдын дунд "БИ ИРЭЭДҮЙН ИНЖEНEР" хөтөлбөрийг эхлүүллээ.
Энэ удаагийн арга хэмжээнд Орхон аймгийн ахлах ангийн сурагчид оролцлоо.
"БИ ИРЭЭДҮЙН ИНЖEНEР" хөтөлбөрийн үндсэн зорилго нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик (STEM) чиглэлийг сонирхдог сурагчдад инженерийн суурь мэдлэг, чадвар эзэмшүүлж, бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэхэд оршино.
Энэхүү хөтөлбөр нь сурагчдыг техник технологийн хөгжлийг ойлгож, ирээдүйд инженер, зохион бүтээгч, шинийг санаачлагч болох тэмүүлэлтэй, мэдлэг чадвартай иргэд болгон төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.