2021.05.20
Эрдэнэт хотод 1000 айлын орон сууц барина
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт хотын гэр хорооллын таван багийн 1000 өрхийг орон сууцжуулах төсөлд шаардлагатай 50 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэхээ мэдэгдсэн.
Одоо зураг төсөв боловсруулах ажлыг гүйцэтгэж Сангийн яаманд хандах юм. Орон сууц баригдах багуудад Уртын гол 240 айл, Цагаанчулуут 72 айл, Их залуу 240 айл, Эрдэнэ 270 айл, Говил багийн 270 айл хамрагдах юм байна.
Харин Засгийн газрын “10 их наяд”-ын хөтөлбөрт хамрагдсан залуус “ОРХОН” талхыг Эрдэнэтчүүддээ эргэн авч ирсэн сайхан мэдээ байгаа. Энэ “10 их наяд”-ын хөтөлбөрөөс Орхон аймгийн 500 орчим иргэн, аж ахуйн нэгж 30 тэрбум төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй аваад байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn