2021.07.05

Эрдэнэт хотын хөгжлийн шинэ үе эхэллээ

УИХ-ын гишүүн Д.Батлут 2020 оны УИХ-ын сонгуульд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах амлалт өгч Эрдэнэтчүүдийнхээ дэмжлэгийг авсан. 

Энэ асуудлыг Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт хотод ажиллах үеэрээ холбогдох тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр”-т олгосон. Уг үйлдвэрийг байгуулах 1217.4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг АИТХ дэмжжээ. 

Үүний үр дүнд:

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барих юм. 
  • Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлөх тооцоо гарсан. 
  •  Орон нутагт эхний ээлжинд 1,000 орчим ажлын байр бий болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn