2021.09.20
С.Одонтуяа: Ардчилсан нам нөхөн сонгуульд ЭВИЙГ ЭРХЭМЛЭН, эрх баригчдаас хариуцлага нэхэж оролцоно
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичжээ.
Тэрээр,
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан намаас УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшигч Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, 18 тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, амжилт хүслээ. Түүнчлэн Бүлгийн гишүүд, нэр дэвшигч нар харилцан санал солилцож, энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгууль Ардчилсан намын хувьд эв нэгдлийг эрхэмлэн нэгдэн нягтарч, эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхсэн, улс орны хувьд үзэл санааны сонгууль болох ёстой гэдгийг онцоллоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn