“Том толгойтой, хөлгүй, хүн аймаар дүрстэй” хууль батлагдлаа
2009.06.11

“Том толгойтой, хөлгүй, хүн аймаар дүрстэй” хууль батлагдлаа

УИХ-ын үдээс өмнөх Нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийж 80.4 хувийн саналаар баталлаа. Энэ хууль батлагдсанаар 2010 оны 01 сарын 01–ны өдрөөс эхлэн Монгол улсад баглаа боодолд хэрэглэх зориулалттай, химийн нийлэгжүүлэлтийн аргаар үйлдвэрлэсэн дахин боловсруулагдаагүй, удаан задардаг нийлэг, хальсан уутыг хэрэглэх, импортлох нь хориотой болох юм.

Хэрэв энэ хуулийн зөрчвөл иргэн бол 30-50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 150-200 мянган төгрөгөөр торгох юм байна.

Хуулийн батлах үед УИХ-н гишүүн ХЗЯ-ны сайд Ц.Нямдорж “энэ хуулийг байнгын хороон дээр буцаах тухай яриагүй юу. Энэ хууль амьтнаар бол нэг том толгойтой, хөлгүй, хүн аймаар дүрстэй юм байна. Монгол улсын төр, УИХ ийм юм гаргаад, баталчихвал юу болох вэ. Олон нийтийн хяналтыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ТББ тавина гэсэн байна. Монгол өнөөдөр 600 гаруй ТББ байгууллага байгаа ч нэг ч энэ нийлэг уутны хяналт тавьдаг байгууллага байхгүй” гэлээ.

Мөн Ц.Нямдорж “2-р зүйлд нь үндсэн хууль явах юм. байгууллага нийлэг уутыг экспортлохыг хориглоно гэчиж, тэгсэн хувь хүн оруулаад ирвэл яах юм. тэгсэн хирнээ хувь хүнийг торгоно гээд заачихсан” хэмээн хуулийн найруулга, боловсруулалтад алдаа дутагдал байгааг хэллээ.
Энэ үед байнгын хороог төлөөлж Су.Батболд гишүүн энэ хуулийг гол нь экологийн ач холбогдолтой гэсэн талаас нь харах хэрэгтэй. Хуулиа гаргаад хэрэгжүүлээд үзье гэлээ.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл манайх байнгын үйл ажиллагаатай парламентай улс шүү дээ. Тэгэхээр асуудлуудыг цаашид оруулж ирээд хэлэлцээд байж болно гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.