2010 оны 1 сарын 1- ээс гялгар уут хэрэглээнээс гарна
2009.06.10

2010 оны 1 сарын 1- ээс гялгар уут хэрэглээнээс гарна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар "Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай" хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжилээ. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар гялгар уут хэрэглэх, импортлоход ногдуулах торгуулийн хэмжээг гишүүд дэмжээгүй юм.

Харин хууль санаачлагч Г.Батхүү гишүүн өчигдөр байнгын хорооны хурал дээр гялгар уут хэрэглэх, импортлоход ногдуулах хувь хүнд оногдуулах торгуулийн хэмжээг 1 сая төгрөг гэж байсныг 30000-50000, ААНэгжийг 10 сая гэж байсанг 150000-200000 гэж тус тус өөрчлөхөөр хуулийн төсөлд нэмж тусгахаар санал гаргасанг гишүүд дэмжлээ. Энэ хууль хэрэгжиж эхлэхэд өмнө бэлтгэл ажил сайтар хийгдэх хэрэгтэй хэмээн үзэн хуулийн төсөлд 2009 оны 9 сарын 1-ээс эхлэн хэрэгжих байсанг 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс гэж өөрчлөх саналыг Су.Батболд гишүүн гаргасан гишүүд дэмжлээ.

Нийлэг, хальсан уут гэдэгт юуг багтаах вэ гэхээр баглаа боодолд хэрэглэх зориулалттай, химийн нийлэгжүүлэлтийн аргаар үйлдвэрлэсэн дахин боловсруулагдаагүй, удаан задардаг нийлэг, хальсан уутыг хэлэхээр хуульд заасан бөгөөд ингэснээр 2010 оны 1 сарын 1-ээс энэ төрлийн нийлэг, хальсан уутныг хэрэглэх,  импортоор оруулж ирэхийг хориглохоор боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.