2021.06.03
"Хүрээ" амаржих газар шинээр баригдана
Нийслэл хотын төвд орших хуучнаар 2-р төрөх буюу "Хүрээ" амаржих газар 60 жилийн дараа шинээр баригдах боллоо.
Энэ талаар П.Анужин гишүүн өөрийн цахим хуудаснаа
Тоног төхөөрөмж, барилга байшин нь хоцрогдож, мартагдсан гэхэд хилсдэхгүй болсон байсан. Газар нь тал талаасаа идэгдэж, сэхээний цонхтой нь залгаа KFC тахианы тосны эхүүн үнэр цоргиж, жирэмсний хордлоготой ээж бүү хэл энгийн хүн тэсэхэд амаргүй нөхцөл. Эхо аппарат нь амбасын үеийнхээрээ, төрсөн ээжийг төрөх орноос буулгахын тулд асрагч сувилагч нар нь үүрч буулгадаг, сэхээний ор хооронд хяналтын монитороо сэлгэдэг, ариун цэврийн өрөө нь алга дарам… Үнэндээ сэтгэл зүрх, чадвар тэсвэртэй эмч сувилагч ажилтныхаа сайнд л үүргээ гүйцэтгэж буй. Энэ байдлыг заавал өөрчилнө, өөрлөхийн төлөө зүтгэнэ хэмээн шийдсэн. Шийдсэн учраас салбарын сайдыг ажлаа авахад нь, “төрөхийн стандартыг өөрчилж чадах уу? Яг юу хийх вэ?” хэмээн амыг нь бараг авсан шахуу. Өнөөдөр миний хувьд, Сонгинохайрханы ижий нарын хувьд жинхэнэ утгаараа Эх үрсийн баяр боллоо. Маш их баярлаж байна… Эмнэлэг маань шинэ тоног төхөөрөмж, машин тэрэгтэй боллоо!
хэмээн бичсэн байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn