Л.Оюун-Эрдэнэ: Түлэнхийн төвийг "Оюутолгой” санхүүжүүлж барихаар боллоо
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Том төслүүдийн талаар ярих амархан, хийх хэцүү.
Бид Таван Толгойн цахилгаан станцаа барьж, “Оюутолгой”-г эрчим хүчээр хангадаг болбол байдал өөрчлөгдөнө. Түүнээс гадна Засгийн газрыг төлөөлөх, “Оюутолгой”-н ТУЗ дахь манай гурван гишүүн бүтэн цагаар ажиллаж байна. Хөрөнгө оруулагч тал бидний зарим саналыг хүлээн авсан. Жишээ нь, Түлэнхийн төвийг Оюутолгой санхүүжүүлэн барихаар болсон. Ний нуугүй хэлэхэд, урьд өмнө байгаагүй том баг хэлэлцээ хийхээр ажиллаж байна.
Хэлэлцээний багийг ЗГХЭГ-ын дэд дарга, олон улсын хуульч н.Солонго удирдаж байна. “Рио Тинто” группийн ТУЗ-ийн гишүүд удирдлагын баг солигдох үйл явц дөрвөн сарын хугацаанд үргэлжилнэ. Дубайн гэрээ манай талд ашиггүй тул энэ хэвээр үргэлжлэх ёсгүй. Засаж сайжруулах ёстой. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар хөрөнгө оруулагч талын өмнө хүлээцтэй, дуулгавартай байж ирлээ. Цаашид ийм байж болохгүй. Мөн “Туркойз Хилл” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид бидэнтэй ижил санал хүсэлтэй байгааг онцлох хэрэгтэй гэлээ.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.20