Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа ХӨСҮТ-ийн Био аюулгүй ажиллагааны 3-р зэрэглэлийн лабораторийн барилгын явцтай газар дээр нь ирж танилцлаа.
Тус барилгын ажил 2014 онд эхэлсэн ч одоо хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм.
Энэ үеэр ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн, гүйцэтгэгч байгууллага болох “Энигма” ХХК, Барилга хөгжлийн төв, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, холбогдох бусад албадын дарга нар байлцав.

Тус барилгын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. Дэлхий дахинд шинэ коронавирүсийн цар тахлын дэгдэлттэй холбоотой ХӨСҮТ-ийн орыг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор барилгын ажлын явцыг түргэтгэх, дээрх байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллахыг Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа үүрэг болголоо.
