2021.05.18

Ц.Цэрэнпунцаг: Инфляцийг ямар бодлогоор барих вэ ?

УИХ-ын Эдийн засгийн  байнгын хорооны /2021.05.18/ хуралдаан үргэлжилж байна.  Хуралдаанаар Монгол банкны 2020 оны үйл ажиллагааны тайлангийн тухай хэлэлцлээ.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: 

"Инфляци болон дэлхийн эдийн засаг сэргэж эхлэж байна. Үүнтэй уялдуулан манай Монгол банк мөнгөний бодлогийг сайн явуулж байгаа гэж үзэж байгаа. Гэхдээ инфляцаас  гарах эрсдлийг ямар бодлого баримтлалаар хамгаалах вэ?

Инфляцийг контроллдож чадна гэлээ. Тэгвэл ямар арга хэрэгслээр тэр вэ?

Түүнчлэн бодлогын хүү 6%-аа багассан, гол зориолго нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой хэмээж хэлсэн. Мөнгө нэмэгдэж арилжааны банкнууд цаашлаад удаашрах эрсдэл байна гэж харж байна. Тус асуудал дээр Монгол банк арилжааны банкуудтай хэрхэн яаж хамтарч ажиллаж байна вэ?

Хаанаас Монгол банкны дэмжиж буй мөнгөний нийлүүлэлтийг эцсийн хэрэглэгч буюу зээлэгчдийн эрчийг алдагдуулахгүйгээр ямар хяналт хийж байна вэ? Эдгээр асуултад хариулт өгнө үү?

Түүний асуултад ажлын хэсгээс хариулт өглөө.