Барилгын салбарын шилдгүүд тодорлоо
2010.12.28

Барилгын салбарын шилдгүүд тодорлоо

Бүтээн байгуулагчдын оны шилдгүүдийг тодруулах “Алтан цамхаг-2011” ёслолын арга хэмжээ өчигдөр “Баянгол” зочид буудалд боллоо. Тус ёслолын арга хэмжээг барилгын салбарын 15 төрийн бус байгууллага, “Кординат  инфо” компани, Монголын барилгын үндэсний ассоциац хамтран зохион байгуулж байгаа аж. “Алтан цамхаг-2011” ёслолын арга хэмжээ нь энэ жил үр ашигтай хөрөнгө оруулалт, шилдэг барилга байгууламж, шилдэг байгууллага, гранпри гэсэн номинациудаар нийт 18 байгууллага шилдгээр шалгарсан юм. Ёслолын арга хэмжээг нээж Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга “Бүтээн байгуулалт,
 барилгын салбарын шилдгүүдийг шалгаруулах гэж байгаадаа баяртай байна. Хэд хоногийн дараа шинэ он гарах гэж байна. Ирэх шинэ онд бүтээн байгуулалт, ажлын амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөж байна” хэмээн хэлэв.  Өдгөө дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус ёслолын арга хэмжээнд “Арга билэг” хамтлаг, Хөгжим бүжгийн коллежийн “Хийлийн чуулга”, “Sweetymotion” хамтлаг, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар уран бүтээлээр бэлэг барьсан.

Энэ оны барилгын салбарын шилдгүүд:

-Бүтээн байгуулалттай шилдэг хот -Дархан-Уул аймаг
-Барилгын салбарт үр ашигтай хөрөнгө оруулагч шилдэг байгууллага- “Одкон Холдинг” компаниа
-Барилгын материалын үйлдвэрлэлд шилдэг хөрөнгө оруулагч байгууллага-“Нийслэл Өргөө” компани
-Барилгын шинэ техник, технологид хөрөнгө оруулагч шилдэг байгууллага-“UB Systems” компани
-Цогц шийдэл бүхий цогцолбор орон сууцны барилга-“Жигүүр гранд” компани
-Авто замын шилдэг барилга байгууламж-“Насны зам” компани
-Худалдаа үйлчилгээний үйлдвэрлэлд шилдэг барилга байгууламж-“Мон-Хорус” компани
-Барилгын инженер геологийн шилдэг байгууллага-“Soil Trade” компани
-Инженерийн барилган байгууламжийн угсралтын шилдэг байгууллага-“Альянс тех” компани
-Барилгын материал үйлдвэрлэгч шилдэг байгууллага-“Хөтөл цемент шохой” компани
-Цахилгаан сантехник угсралтын шилдэг байгууллага-“Хүрд” компани
-Барилгын зураг төслийн шилдэг байгууллага-“Эрчим төсөл” компани
-Барилга угсралтын шилдэг байгууллага-“Himon Construction”
-Зам тээврийн зураг төслийн шилдэг байгууллага-“MCPC” компани
-Авто замын засвар арчилгааны шилдэг байгууллага-“Булган Азза” компани
-Инженер геодезийн шилдэг байгууллага-“Геомастер” компани
-Барилгын материалын импортлогч шилдэг байгууллага-“Монгол Глобал” компани
-Архитектурын шилдэг төлөвлөлт байгууллага-“Скай Фортунь” компани
-Инженерийн байгууламжийн техник технологийн шилдэг байгууллага-“Набсан” компани
-Интерьер, гадаад орчин, шинэ технологийн шилдэг байгууллага-“Шилэн хийц” компани
-Байгаль орчин, хүнд ээлтэй, эко бүтээгдэхүүний шилдэг байгууллага-“Минж-зам” компани
-Гранпри-“Одкон Холдинг” компани тус тус шилдгээр шалгарав.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.