2010.12.16

М.Энхболд: Барилга барихад 56 албан тушаалтнаар гарын үсэг зуруулдаг болж багассан

-Барилгын салбарынхан хэт олон албан тушаалтан дамждаг гэсэн шүүмжлэл бий. Гарын үсгийн тоо багасч байгаа юу?


-Барилгын салбарын тусгай зөвшөөрлийг бид тусгайл авч үзсэн аливаа нэг барилгыг барьж байгуулахад орон нутгийн болон төрийн захиргааны байгууллагаас нийтдээ 114-120 орчим гарын үсэг авдаг. Энэ бүхнийг авахад нийтдээ 480 орчим хоног зарцуулж байна гэсэн судалгаа гарсан. Ийм учраас үүнд тодорхой үнэлэлт, дүгнэлт өгч, хоног хугацаа алдаж, чирэгдэл учруулдаг байдлыг арилгах зорилгоор гарын үсгийн 52.5 хувийг хүчингүй болгохоор шийдсэн. 118 албан тушаалтнаар гарын үсэг зуруулдаг байсныг 56 хувьд 2.6 дахин бага цаг зарцуулах аятай нөхцөл бүрдүүллээ. Үүнийг Засгийн газрын тогтоолын хавсралтаар баталсан.

-Энэ 56 албан тушаалтан нь бүгдээрээ зайлшгүй байх ёстой албан тушаалтан юм уу?

-Барилгын мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгээд, тэр судалгаагаар гарсан тоо юм. Нэг байгууллагын дарга, газар, хэлтсийн дарга гээд 3-7 албан тушаалтнаар гарын үсэг зуруулдаг байсныг аль болох цөөрүүлсэн. Ингэх-болголоо. Ингэснээр 480 хоног зарцуулдаг ажлыг 180 хоногт багтаах боломж бүрдэж бай-гаа юм. Цаг хугацааныдээ цаг хугацааны хувьд шуурхай, тодорхой байхаар Засгийн газрын тогтоол гарсан.

-Тусгай зөвшөөрлийг цөөрүүлснээр орон тооны хэмнэлт гарах уу?

-Мэдээж хэрэг зөвшөөрөл хүчингүй болсноор тодорхой хэмжээний хэмнэлт гарна. Бид Засгийн газрын бүтцийн өөрчлөлт, байгууллагуудын орон тооны хэмнэлтийн талаар Засгийн газарт асуудал оруулж байгаа. Ирэх онд УИХ-д өргөн барьж шийдүүлэхээр төлөвлөж буй зүйл бий.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.