Дэлхийн улсуудын Тэргүүнүүд америк боловсролоор "зэвсэглэдэг"
2012.08.23

Дэлхийн улсуудын Тэргүүнүүд америк боловсролоор "зэвсэглэдэг"

«The WashingtonTimes»» сонинд гарсан Бен Вольфгангийн нийтлэлийг хүргэж байна.

Судан ба Өмнөд Суданы хооронд 2005 онд цуст дайн өрнөж байхад АНУ хэлэлцээр хийх зуучлагчийн эрэлд гарчээ. Аз болоход Өмнөдийн босогчдын баригдашгүй тэргүүн Жон Гарангтай холбоо тогтоож чадсан байна. Ж.Гаранг зэвсэг агсаж, Суданы ардын чөлөөлөх армийн тэргүүн болохоос бүр өмнө АНУ-ын Айов мужийн Гриннелийн коллежид дөрвөн жил эдийн засаг судалсан байв. Харин тэрбээр 10 жилийн дараа буюу 1969 онд Айовын их сургуульд эргэн ирж, магистр, хөдөө аж ахуйн эдийн засгийн доктор болжээ.

Түүний адил АНУ-д боловсрол эзэмшсэн дэлхийн олон орны тэргүүн бий. Мөн өндөр албан тушаалтан, улстөрч, дипломатч, цэргийн дарга, бизнесмэнийг дурдаад ч барахгүй. Тэр бүү хэл тэдний ихэнх нь эх орондоо очсон хойноо ч АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалдаг. Иймээс америкчуудулсынхаа их, дээд сургууль, коллежийг «зөөлөн хүч» хэмээн нэрлэдэг аж.

Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили, НҮБ-ын тэргүүн асан Кофи Аннан, Пакистаны Ерөнхий сайд агсан Беназир Бхутто нар төрөлх орныхоо засгийн эрхэнд гарахаас өмнө Америкт номын дуу сонссон юм. Харин Ептетийн Ерөнхийлөгч Мухам Мурси бол «троянч». Троян бол Лос-Анжелес дахь Өмнөд Калифорнийн их сургуулийн спортын багийн нэр. М Мурси тэнд докторын зэрэг хамгаалжээ.

АНУ-ын Төрийн департаментын тооцоогоор ийм лидерүүдийн тоо бараг 300 хүрчээ. Иймээс л америк боловсролыг дэлхийд тэргүүлэгч гэж хүлээн зөвшөөрдөг бололтой. Америк боловсролын оргил нь Харвард, Йель, Стэнфорд, Колумбын их сургууль, Массачусетын технологийн дээд сургууль юм. Чухам эдгээр сургуулийг төгсөгчдөөс л олон орны төрийн тэргүүн төржээ. Гэхдээ бусад сургууль ч дутахгүй.

Бангладеш, Иордан, Перу, Шри Ланк, Шведийн эрх баригчид Висконсины их сургуулийг, Антигуа, Ямайк, Тайландын лидерүүд Мичиганы их сургуулийг төгссөн. Мөн Чикагогийн их сургуулийг төгссөн Чилийн эдийн засагчид улсынхаа бодлогод мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн байдаг. Луизианы их сургуулиас Коста-Рика, Глниурас, зэрэг олон орны төрийн тэргүүн «төрсөн» бол Жорж Вашингтоны их сургуулийг Того, Колумбын удирдагчид төгссөн аж.

Дашрамд дурдахад манай Ерөнхийлөгч болон олон лидер АНУ-д сурсан билээ. Судалгаанаас үзэхэд Иорданы хаан, Норвегийн хунтайж, Японы гүнж зэрэг угсаа залгамжлагчид ч АНУ-д боловсрол эзэмшсэн байна. Заримдаа арай дэндүү гэмээр. Америкийн Миссуримужийн Вебстерийн их сургуулийг төгссөн Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоно Засгийн газраа хуралдуулахад бараг тэр чигтээ АНУ-ын «бүтээгдэхүүнүүд» сууж байдаг. Индонезийн Батлан хамгаалахын сайд нь Калифорнийн их сургуулийг төгссөн бол Хууль зүйн сайд нь Америкийн их сургуулийг, Сангийн сайд нь Пенсильваны их сургууль дахь Уортоны бизнесийн сургуулийг, Худалдааны сайд нь Калифорнийн их сургуулийг, Эрчнм хүчний сайд нь Колорадогийн нх сургууль дахь Уул уурхайн сургуулийг дүүргэжээ.

АНУ-ын төр засгийн «Фулбрайт» хөтөлбөр гадаадын оюутнуудыг сургахад их үүрэг гүицэтгэдэг юм байна. 2010-2011 оны хичээлийн жилд 723 277 хүн АНУ-д сурахаар ирсэн нь өмнөх жилээс таван хувиар их юм. Ялангуяа хятадуудын тоо 23 хувиар өсч, 157 588 болжээ. Үүний дотор бакалавр эзэмшигчид 43 хувиар нэмэгдсэн байна. Дараа нь Энэтхэг ордог бөгөөд 2010-2011 онд 103 895 хүн Америкт сурчээ.Түүнчлэн АНУ-тай харилцаа тааруу болон «дайсан орнууд» ч залуусаа суралцуулахаар тийш нь илгээдэг. Пакистан, Афганистан, ОХУ зэрэг орон боловсролын үнэ цэнийг мэддэг тул залуусаа суралцахыг улстөрийн шалтгаанаар хориглодоггүй. Колумбын их сургуулийн шинжээч Жорж Бэйлац «Олон улсын зах зээл тэлсээр байна. Одоогоор зөвхөн Умард Солонгос, Куба зэрэг дарангуйллын дэглэмтэй олон л хүссэн газартаа сурахыг иргэддээ хориглодог» хэмээн онцлон тэмдэглэжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.