Л.Гантөмөр: Оюутнуудын асуудлыг хамгийн түрүүнд ярина
2012.08.22

Л.Гантөмөр: Оюутнуудын асуудлыг хамгийн түрүүнд ярина

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр уржигдар их, дээд сургуулиудын захирлуудтай уулзаж, ойрын хугацаанд шийдвэл зохих асуудлын талаар хэлэлцсэн. Уг уулзалтад МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, ЭМШУИС болон хувийн их, дээд сургуулиудын захирал хүрэлцэн иржээ. "Захирлуудын тавьсан яаралтай шийдвэл зохих асуудалд "Оюутнуудын төлбөрийг 25-50 хувь нэмэх гэсэн асуудал олны анхаарлыг татаж байв. Их, дээд сургуулийн удирдлагууд оюутнуудын сургалтын төлбөрийг дахин нэмэх гэж буй шалтгаанаа "багш нарын цалинг нэмэх" болсонтой холбон тайлбарласан юм. Энэ тухай БШУ-ны сайд Л.Гантөмөрөөс дараах асуултад хариулт авав.
Оюутнуудын сургалтын төлбөр энэ жил бас дахиад нэмэгдэх нь. Хэдийгээр тодорхой шийдвэр гараагүй ч их, дээд сургуулийн удирдлагууд 25-50 хувиар нэмэгдэнэ гэдгийг хэлж байна. Энэ тухай та ямар бодолтой байна вэ?
-Өнгөрсөн хавар элсэлтиин шалгалтаа өгч их, дээд сургуульд орсон хүүхдүүд тухайн үеийн сургалтын төлбөрийн ханшаар баримжаалж, ту-хайн сургуульд элсэн орсонбайгаа. Гэтэл одоо сургалтын төлберийг нэмнэ, хасна гэдэг асуудал ярих нь цаг хугацааны хувьд буруу юм болов уу гэж үзэж байна. Энэ асуудлаар их, дээд сургуулийн удирдлагатай ойлголцох чиглэлээр хамт-ран ажиллана гэж бодож байна.Сургуулийн төлбөр нэмнэ гэсэн агуулга дотор нэг зүйлийг иргэд сайн ойлгох хэрэгтэй. Тэр нь хоёр, гуравдугаар дам-жаанд суралцаж байгаа оюутнуудад үйлчилдэггүй гэсэн мэдээлэл байгаа. Энэ нь зөвхөн нэгдүтээр курсын, шинээр оюутан болж байгаа оюутнуудад үйлчиддэг гэсэн. Тиймээс бид жил бүр сургалтын гөлбөрийг нэмэх үү, хасах уу гэдэг зүйлийг ярьж байгаа нь цаг үеийн гал унтраах арга болчихоод байгаа юм. Тэгэхээр бид байгаа нөхцөл байдал ийм байна гэдгийг сайн ойлгоод, энэ байдлаас яаж гарах вэ гэдэг талаар тодорхой бодлого гаргана гэсэн бодолтой байгаа.
-Жил бүр сургалтын төлбөр  нэмэгддэг ч энэ асуудалд хамгийн их "үрэгддэг" хүмүүс бол нэгдүгээр курсынхэн. Өөрөөр хэлбэл, оюутнуудын сургалтын төлбөр жигд нэмэгддэггүй гэсэн үг. Тиймээс жил бүр давтагдаад байдаг энэ асуудлыг  өөрчлөхын тулд ямар ажлаас эхэлье гэж бодож байна?

--Хамгийн нэгдүгээрт, сургалтын төлбөрийг нэг дор нь авдаг нь суралцагч нарт асар их хүндрэл учруулж байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, тэтгэлгийн тодорхой тесөл хөтөлбөрүүд маш их бүрхэг байдалтай байдаг юм байна. Тиймээс энэ бүхнийг тодорхой болгох хэрэгтэй юм байна. Ер нь бол алсаа бодох юм бол өнөөдөр нэгдүгээр ангид орж байгаа хүүхэд ирээдүйд их сургуульд орох тэр баталгааг бий болгохын тулд зарим улсад сургалтын төлбөрийн даатгал гэдэг зүйлийг ашиглаж байна. Бид ч гэсэн сургалтын төлбөрийн тодорхой даатгалын орчин руу шилжих ёстой юм байна гэж ойлгож байна.

- Их, дээд сургуулийн удирлагууд сургалтын төлбөрийг нэмэх болсон шалтгаанаа багш нарын цалин хөлс, байрны дулаан, цахилгаантай холбон тайлбарладаг. Учир мэдэх хүмүүс нь үүнийг боловсролын системийн гажиг тогтолцоо гэж хүлээж авдаг юм бнлээ. Харин таны хувьд ?

--Ер нь манай их, дээд сургуулийн менежмент ямар шатанд гарах юм бэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Тиймээс их, дээд сургуулийн санхүүгийн асуудлыг ил тод байдлыг бий болгох хэрэгтэй. Хэдэн төгрөгний орлого олж байна, түүнийгээ ямар хэлбэрээр зарцуулж байна гэдгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Би их, дээд сургуулийн удирдлагуудад оюутнуудын асуудал хамгийн түрүүнд яригдана шүү гэдгийг онцолж хэлсэн. Оюутнуудын санал, бодол дээр тулгуурласан бодлого гаргах шаардлагтай.

-Чанартай боловсрол үнэтэй олддог гэж ярьдаг ч маяайд энэ бүхэн харин ч эсрэгээрээ үйлчилдэг. Оюутнууд төлбөр нэмэгдсэя ч сургалтын чанарт ахиц гардаггүй?

-Үнэхээр оюутнууд их мөнгө төлөед, тэр хэрээрсайн боловсрол эзэмшиегэж байгаа бол нэгсонголтын асуудал. Төлж байгаа менгөндөө таарсан боловсрол авъя гэвэл бас нэг сонголт. Үнэхээр их сургуульд орж, юу сурах вэ гэдгээс шалтгаалж энэ сонголтын асуудал бий болж байгаа юм. Тийм учраас бид сургалтын төлбөрийн асуудлыг хичээлийн шинэ жилийн үеэр ярьдаг биш хаврын элсэлт авах үеэр ярьдаг. Жил болгон ярьдаг биш,тав, арван жилийн хугацаатай ярьдаг байх ёстой. Мөн тодорхой бодлого гаргасан, цаашилбал арав, хорин жилийн дараа ямар болох юм бэ гэсэн бодлогын шинэтгэлийг хийх хэрэгтэй юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.