Оюутнууд сарын турш явган алхах уриалгыг салбарын сайд гаргалаа
2012.08.20

Оюутнууд сарын турш явган алхах уриалгыг салбарын сайд гаргалаа

БСШУ-ы сайд Л.Гантөмөр их дээд сургуулиудын захир-луудыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр сургалтын төлбөр, чанарын талаар хэлэлцэж, ирэхдервөнжилийн хугацаанд хэрхэн ажилпахаа танилцуулсан юм. Салбарын шинэ сайд боловсролын чанар, оюутныг гадаадад солилцоо-гоор сургахад анхаарна гэдгээ хэлснээс гадна яам нээлттэй ажиллаж, хурал бүртээ их, дээд сургуулийн захирлуудыг урьж оролцуулан, тэдний үзэл бодлыг харгалзан үйл ажиллагаа явуулах болно гэдгээ илэрхийллээ. Их, дээд сургуупиудын захирлуудын зүгээс төпбөрөө нэмэх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Харин сайд энэ тухай Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдтай хэпэлцсэний дараа хариу өгнө гэлээ.

 

Түүнчлэн энэ жил зам засварт хийх херөнгө оруупалт удааширсан, бороо их орсон гэсэн шалтгааны улмаас засварын ажил удааширсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын орлогчоос БСШУ-ы сайдад захидал ирүүлжээ. Уг захидалд "Зам засварын ажил удааширсан учир нийт 17 цэг дээр зам хаана.  Тиймээс замын ачаалал ихсэх тул  хичээлийн шинэ жилийг аравдугаар сарын 1 -нээс эхлүүлэх тухай хүсэлт тавьсан байна. Уг хүсэлтийг захирлуудад танилцуулахад бүгд боломжгүй гэсэн хариултыг өглөө. Харин энэ хугацаанд хичээл хойшлуулахын оронд нэг сарын хугацаанд оюутнуудыг явган алхуулах аяныг зохион байгуулах сайдын саналыг дэмжлээ.

 

Ийнхүү оюутнууд нэг сарын турш хичээлдээ алхаж явах боллоо. Мөн хол гэртэй оюутан хэсэг замд автобусанд сууж, үлдсэн замыг алхаж туулах юм. Энэ асуудлыг сургууль тус бүр өөрсдөө хариуцан шийдэх юм байна. Мөн зам засва-рын ажилтай холбогдуулан хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 1-нд буюу бямба гаригт хийхээр боллоо. Мөн МУБИС-д цоо шинэ бодлого баримталж өндөр босго, төлбөртэй сургууль болгоно гэдгээ сайд хэлсэн.

 

Тэрээр хэлэхдээ "МУБИС-д муу сурдаг оюутан байх ёсгуй. Энэ сургууль бол онцгой байх ёстой. Эндээс багш бэлтгэгдэн гарч буй учир хариуцлагатай хандах хэрэгтэй. Сургуулийн төлбөр болоод шаардлагыг өндөр болгоно.

Ажлаа аваад удаагүй байгаа Боловсрол, Шинжлэх ухааны сайдаас зарим асуудлыг тодрууллаа.

-Боловсролын салбар бол улс орны амин чухал салбаруудын нэг байдаг. Гэтэл энэ салбарт сургалтын чанарын асуудал маш хүнд байгаа. Энэ талаар та ямар арга хэмжээ авах вэ?

-Боловсрол амин чухалсалбар гэдэг боловч төрийнбодлого нь тэр хэмжээндбодлогоо гаргажчадалгүй өдийгхүрлээ. Миний хамгийн эхэндхийх ажил бол Засгийн газрынявуулж буй үйл ажилпагааныхамгийн чухал хэсгийг боловс-ролын салбарт хандуулах ажлыг зохион байгуулна. Засгийнгазрын хийх ажлуудын дараал-лын хамгийн түрүүнд боловс-ролын салбарт хандсан байхболно. Ингэснээр уг салбарыгамин чухал салбар болгожчад-на. Мөн чанарын өндер төв-шинд очно. Үүний тулд хамгийнгол тавих бодлого бол хүүхэд,сурагч, оюутнууд. Эдгээр тусбүр дээр тодорхой бодлогохөтөлберийг гаргаж, зорилтдэвшүүлж түүнийгээхэрэгжүүлэх хэрэгтэй.

-Одоогоор сургалтын төлбор их өсч байна. Энэ талаар ямар арга хэмжээ авахаар төлевлөж байна вэ?

-Засгийн газрын хуралдаа-наар энэ тухай ярилцана. Тодорхой шийдвэр удахгүй гарна байх. Засгийн газраас гарсан шийдвэрийг дараагийн хурал дээр захирлуудад танилцүүлна.

-Та гаднын орнуудад оюутан сургах тал дээр анхаарна гэж байсан. Ер нь Засгийн газар хоорондын тэтгэлгээр сургадаг орны тоог нэмэх бодлого баримтлах уу?

-Тэгнэ. Бид гадаадад оюутан нэмж сургана. Бас гаднаас ч оюутан авчирч сургана гэсэн бодлого баримтлана.

 

Нийтлэлч
Б.БАДАМГАРАВ
Эх сурвалж
Үндэсний шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.