2012.08.23
Л.Гантөмөр: Ямар ч тохиолдолд сургалтын төлбөрийг нэмэхгүй байх шаардлагыг сургуулиудад хүргүүлсэн
УИХ-ынгишүүн, Боловсрол, шинжлэхухаанысайдЛ.Гантөмөртэйярилцлаа.
-Таболовсролынсайдааражиллажэхэллээ. Тэгэхээрудахгүйхичээлийншинэжилэхэлнэ. Таныхамгийнэхэндхийхажилюувэ?
-Хотын дарга зам засварын ажлаа ирэх ес, аравдугаар сард багтаан хийх захирамж гаргасан байна. Өнөөдөр 17 цэг дээр зам хаах нөхцөл байдал бий болж. Үүнээс улбаалан нийслэлийн иргэдийг түгжрэлгүй зорчуулах хуваарь гаргах ёстой байгаа. Тухайлбал Баянхошуунд амьдардаг хүүхэд ямар байдлаар сургууль дээрээ ирэх юм бэ гэдэг асуудал шийдэгдээгүй байна. Тиймээс есдүгээр сарын нэгэнд бямба гаригт хичээлийн шинэ жилийн нээлтийг хийхээр болсон. Ингэж амралтын өдөр хичээлийн жилийн нээлт хийж байгаа нь замын хэт их ачаалаас урьдчилан сэргийлэх гэсэн арга. Замын ачаалал бага ч болов сарних болов уу гэсэндээ ийм шийдвэрийг гаргасан. Тэгээд цаашаа сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд аль, аль тал нь санаачилгатай ажиллах ёстой гэсэн ойлголттой байгаа. Хичээл эхэлсэнтэй холбоотой замын түгжрэл бий болж, бусад иргэдийн амьдралынх нь хэмд нөлөөлөхгүй байх талыг ихээхэн бодолцсон. Иймээс оюутны байранд хүүхдүүдийг оруулах асуудлыг яаравчлах, оюутнууд сургууль дээрээ аль болох удаан байж хичээлээ давтах программыг бий болгоё гэж байгаа. Ийм санаачлагуудыг их сургуулийн оюутан, багш нар гаргаж байгаа.-Сургуулийнбайрныхүртээмжмууучраасгурванээлжээрхичээллэхсургуульчбайна. Энэасуудалхэзээшийдэгдэхбол?
-Ер нь сургуулийн байрны хүрэлцээ хүндрэлтэй хэвээрээ байна. Өнөө жилийн төсөв төлөвлөгөө батлагдаад 70-80 хувийн хэрэгжилттэй байна. Сургууль, цэцэрлэгийн тоог тодорхой хувиар нэмэгдүүлэх ажлыг хийсэн. Гэхдээ энэ жилийн хувьд гурван ээлжийн сургалтыг хоёр болгох санхүүгийн боломж байсангүй. Ер нь ойрын жилүүдэд гурван ээлжтэй сургуулиуд байхгүй болно. Хоёр ээлжтэй сургуулиудыг нэг ээлжид шилжүүлэх алхам хийгдэнэ. Гэхдээ нэг ээлжийн сургалт руу шилжүүлнэ гэдэг ихээхэн хэмжээний хөрөнгө шаардана. Мөн цэцэрлэгийн хувьд ч энэ асуудал хүнд байна. Тэгэхээр хувийн хөрөнгө оруулалтыг цэцэрлэг рүү яаж татах боломж байгааг судалж үзэх хэрэгтэй. Төрөөс хэрэгжүүлж байгаа дэмжлэгээ сайжруулж хувийн хэвшил, тэр дундаа гэр цэцэрлэг төслийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын газрын тоог нэмэх хэрэгтэй байна. Ингэхдээ цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой хүмүүст хандсан сургалт олныг явуулах шаардлага байгаа.-Их, дээдсургуулиудынхувьдсургалтынтөлбөрөөнэмэхээрбайгаа. Энэасуудалдээряамнаасяажанхаарчбайгаавэ?
-Өмнөх сайд маань наймдугаар сар гаргаад инфляц ямар байхыг хараарай. Мөн оюутнууд, багш нартайгаа ярилцаж төлбөр нэмэх эсэхээ шийдээрэй гэсэн чиглэл өгсөн юм билээ. Үүн дээр нэг зүйлийн чиглэлийг нэмж өгөх ёстой байна. Энэ нь их сургуулийн төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдлээ гэхэд зөвхөн нэгдүгээр курсын оюутнуудад хамаардаг асуудал гэдгийг онцлох ёстой байна. Түүнээс дээш курсын оюутнууд эхний жилийн төлбөрийн блансаа барьж юм уу буулгаж явдаг жишигтэй. Үүнийг баримталж аль болох сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлийг их, дээд сургуулиудын ТУЗ-д өгсөн. Ялангуяа МУИС, ШУТИС гэх мэт томоохон сургуульд хөрөнгийн шаардлага байгаа бол түүнийхээ үндэслэлийг ирүүл гэсэн шаардлагыг ч тавьсан. Түүнээс биш багш нарын цалинг нэмэхийн тулд сургалтын төлбөрийг ахиу авна гэсэн тайлбарыг хүлээж авахгүй. Танхим нэмэх, сургалтын хэрэгсэл авах бол хэдэн төгрөг шаардагдахыг тодорхой тусгаж ирүүл, тэгээд ярилцъя гэж байгаа. Ер нь төлбөр нэмэх асуудлыг хаврын элсэлтийн өмнө ярих хэрэгтэй байдаг юм байна. Тэгээд элсэлтийн шалгалт өгч байгаа хүүхдүүд төлбөр мөнгөнийхөө асуудлыг тооцоод сургуульд орох сонголтоо хийх нь шаардлагад нийцнэ.-Ягтөлбөрөөалбанёсоорнэмсэнсургуульбайгааюу?
-Мэдээллүүдийг эцэслэж аваагүй байгаа. Төлбөр нэмэхгүй гэсэн шаардлагаа төрийн өмчийн сургуулиуддаа өгчихсөн. Хариу нь бүрэн ирээгүй байна.-Сургалтынтөлбөрийгбэлнээртөлгэсэншаардлагыгтавьдаг. Үүндиргэдихээхэнтүүртдэг?
-Хамгийн хүндрэлтэй асуудал энэ болчихоод байна. Үүнийг тал талаасаа ярилцаж, хэлэлцээд зайлшгүй шийдвэрлэх шаардлага байгаа.-Заримтэтгэлгийнасуудаляахвэ?
-Хэрэгжиж байгаа бүх тэтгэлгүүд хэрэгжээд явна. Тодорхой шалгуураар олимпиадад шалгарсан эхний гурван хүүхдийнх нь эрх баталгаажаад сургуулиа сонгоод хичээлдээ ордгоороо орно. Тэр хүүхдүүдэд төрөөс тэтгэлэг олгоно. Мөн энэ жил төрийн сангаас зээлд хамрагдах хүүхдийн тоог өнөөдөр эцэслэж баталж байна. 6500 хүүхэд энэ сангаас зээл авна. Буцалтгүй тусламж гэдэг зүйл алга болсон.-Сургууль, цэцэрлэгбарихталбайгүй, хүүхдийнтоглоомынталбайгбулаалаагэсэнмэдээлэлихгардаг. Энэасуудалдээртаяажанхаарчажиллахвэ?
-Хотын дахин төлөвлөлт хийтэл сургууль цэцэрлэг байтугай байгууллагад газар олгохгүй гэсэн шийдвэрийг хотын удирдлагууд гаргасан. Би хотын удирдлагуудад найдаж байгаа. Тиймээс боловсролын байгууллагуудынхаа газрыг хадгалах бус цаашид яаж тэлэх вэ гэсэн бодлого явах ёстой байна.-Хүүхдийнэрхмашихээрзөрчигддөг. Автобусунаанд, сургуульдээрээгэхмэтээр?
-Хүүхэд бүр сургуулийн анхаарлын төвд орно, өнөөдрөөс. Нэг үгээр хэлбэл, багш, сургуулийн орчин, сурах бичиг гэж ярихаасаа илүү хүүхдээ ярих цаг болжээ. Хүүхдийн асран хамгаалагч нь хэн гэдэг нь тодорхой байх ёстой. Тэр эцэг эхийн төлөөлөл нь долоо хоног бүр сургууль дээр нь ирж багштай нь уулз. Сар бүр зохион байгуулж байгаа үйл ажиллагааг нь сонирх. Тэгээд цаашаа сургууль дээр эцэг, эх асран хамгаалагчийн төлөөллийг давуу эрхтэйгээр бий болгож сургуулийн бодлогод санал нэмэрлэдэг болгох хэрэгтэй. Ингээд ирэхээр хүүхдэд юу тулгамдаж байна, асуудлыг нь яаж шийдэх вэ гэх мэт гаргалгаанууд гараад ирнэ. Ингэж эрх нь боогдсон, хашигдсан, дарамтад өртсөн байдлыг ил гаргаж шийдвэрлэж болно. Тэгэхээр сурагч нь багшаа, багш нар нь сургуулиа, сургууль нь яамаа хуурахаа больё. Үүний эцэст эргээд бүгдээрээ эцэг эхээ хуурахаа болих хэрэгтэй. Түүнээс биш төлбөрийг нь авсан юм чинь төгсгөнө гэсэн асуудал байхгүй. Мөн оюутнууд сурсан шиг сур. Чанартай диплом ав гэдгийг шаардаж хариуцлагыг хатууруулна.-Кэмбрижийнстандартгээдлөнгөрсөнжилээсшүтэжмөргөөдбайгаа. Энэхөтөлбөряахвэ?
-Өнөөдөр хэрэгжиж байгаа бүх хөтөлбөр цаашаа үргэлжилнэ. Хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг ойлгохдоо Монголын орчин цагийн үндэсний стандартыг бий болгох гадаадын эрдэмтдийн зөвлөгөөг авч байна гэж бодох хэрэгтэй. Боловсролын салбарт бага дунд боловсрол дээр хамтарч ажиллаж байгаа нь Кэмбрижийн боловсрол, хөтөлбөр юм.-Ороннутгийнболовсролынчанарынасуудалихяригддаглдаа?
-Орон нутагт ажиллаж байгаа багш, мэргэжилтний болон сургуулийн чанарыг нэмэгдүүлэх асуудал дээр уйгагүй ажиллаж ирсэн юм байна лээ. Тэгэхээр цаашдаа хамгийн анхаарах ёстой зүйл юу вэ гэвэл ямар нэгэн сургууль чанартай сайн байхын тулд хүүхдийн хамрагдалт сайн байх хэрэгтэй гэдгийг гол болгох. Нэг сургууль олон хүүхэдтэй байвал шинэлэг уур амьсгал бий болдог. Шинэ бүтээлүүд төрж, шинэ бүхэн ирж байдаг. Харин орон нутгийн сул тал нь цөөхөн хүүхэдтэй байх явдал. Нэг ангид 20 хүүхэдтэй байхад тухайн хүүхдүүдэд заах арван багшийг хадгална гэдэг том асуудал болж байдаг. Ийм сургуулиуд хөдөө орон нутагт их байна. Байгаа учраас асуудал яригдаж байна. Нөгөө талаар ямар ч сайн багш 20-хон хүүхдэд математик заагаад суухыг хүсэхгүй байна. Харин өөр тийшээ явж илүү олон хүүхдэд юм зааж сургах сонирхолтой байдаг. Ингэж сонголтоо хийгээд яваад байна. Тэгэхээр орон нутгийн сургуулийн төвлөрлийн асуудлыг харах хэрэгтэй байгаа.-Ерөнхийтулгамдсанасуудлуудыгингээдшийдээдявчихдагюмбайж. ХаринБоловсролыняамандямаршинэчлэлхийхзорилготойирэв?
-Шинэчлэлийн бодлогууд есдүгээр сарын 1-нд зарлагдана. Мэдээж энэ салбар их том. Үр дүн нь маргааш нь харагддаггүй. Тэгэхээр энэ газраас ургац хураахын тулд уринш бэлдэх хэрэгтэй. Хаана нь уринш хийх юм. Алийг нь сайжруулах вэ гэдгийг тодорхой судалгаан дээр нэлээд нухацтай хийх ёстой. Харин одоогийн барьж байгаа үнэлгээний систем шинэчлэгдэнэ. Бага сургуулийн хүүхдүүд хүн болж төлөвших процесс явагдана. Нэг үгээр хэлбэл нэгээс гуравдугаар ангийн хүүхдүүдийн дунд олимпиад явуулдаг байдлыг хална. Зургаа, долоо, найман настай хүүхдүүдийг хооронд нь математикаар өрсөлдүүлнэ гэдэг хүний санаанд оромгүй зүйлийг хийгээд байна. Үүнийг больё. Тэгэхээр ингэж дарамтлах бус бага сургуульдаа хүүхэд юм сурах эрмэлзэлтэй болох, хүн болж боловсрох, зөв сууж хэвших бэлтгэл ажлыг хийх хэрэгтэй. Дунд ангид юм сурах магадлагааг нь суулгаж өгөх хэрэгтэй. Тэгээд ахлах ангид нь үнэхээр хичээлийг нь сургах хэрэгтэй. Гэтэл хичээлийг сургах, хүн болж төлөвших гэх мэт асуудлыг нэг дор шинжлэх ухааны баахан материалтай хамт бөмбөгдчихдөг. Энэ нь их аюултай бодлого учраас хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх ёстой байна. Нэг ёсондоо хүүхэд өөрийнхөө авьяаст эрдэж явах хэрэгтэй. Жишээлэхэд манай тамирчин Н.Төгсцогтыг хүүхэд байхад эмээ нь "Манай энэ зожиг юм. Дураараа юм. Танхай юм" гэж хараад л боксоор хичээллүүлсэн байна лээ. Эндээс харахад хүүхдийн авьяасыг эмээ нь нээж илрүүлсэн байна. Харин нийт хүүхдүүдийн авьяасыг нээдэг газар нь сургууль байх ёстой. Ийм залуучууд манайд хэдэн мянгаараа байгаа шүү дээ. Энэ рүү бүх асуудал хандана. Тэгээд хүүхэд гэсэн нийт дунд нь ойлгодог ойлголтоос сална. Хүүхэд бүр гэдэг ухагдахууныг суулгана.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.