Кеннедийнхний хайр дурлал
2012.08.07

Кеннедийнхний хайр дурлал


ТЭЙЛОР БА КОНОР

Кантри хөгжим сонирхогч залуусыг гайхалтай авьяас, хөөрхөн царайгаараа байлдан дагуулж буй залуухан дуучин Тэйлор СвифтЖои Жонс, Тэйлор Лаутнер, Жэйк Гилинхаал зэрэг Холливудын алдартай одуудын дурлалт бүсгүй байсныг шүтэн бишрэгчид нь сайн мэднэ. Харин тэрээр саяхнаас Холливудыг биш улстөрийг сонирхох болжээ. Учир нь, тэрээр АНУ-ын улс төрийн элит гэр бүлүүдийн нэг кеннедийнхний үр сад болох Коноор Кеннедитэй болзож эхэлсэн байна. Өдгөө 18 настай Конор нь Ерөнхийлөгч Жон Кеннеди агсан болон сенатч Тед Кеннеди агсны дүү Роберт Кеннедийн 11 хүүхдийн гурав дахь нь болох радиогийн нэвтрүүлэгч бага Роберт Кеннедийн хүү юм байна. Конорын ээж Мэри бага Роберт Кеннидигээс салсан бөгеөд саяхан өөд болсон юм.
ДАРИЛ БА БАГА ЖОН КЕННЕДИ
Дуучин Тэйлор Свифт бол Кеннедийнхэнтэй хайр дурлалын холбоо тогтоосон анхны Холливудын од биш юм. Өмнө ньХолливудын залуухан үзэсгэлэнтэй шаргал үст жүжигчин бүсгүй Дарил Ханна Ерөнхийлөгч Жон Кеннеди агсны ууган хүү бага Жон Кеннедитэй 1989-1994 онд болздог байжээ. Бага Жон Кеннеди хожим нь 1996 онд "Calvin Klein''-ий хэвлэлийн төлөөлөгч Кэролин Бессеттитэй гэрлэсэн юм.ГЛОРИЯ БА ЖОКеннедийнхний Холливудын романс нэлээд эртнээс эхэлжээ. Ерөнхийлөгч Жон Кеннедийн аав, нэртэй бизнесмэн мөн АНУ-аас Их Британид суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Жозеф Кеннеди агсан 1920-иод оны Холливудын хамгийн том одуудын нэг Глория Свансонтой янаг амрагийн холбоотой байжээ. Жозеф Кеннеди кино бизнесийн томоохон хөрөнгө оруулагчдын нэг байсан бөгөөд Глориятай бараг гурван жилийн турш дотно харилцаатай байжээ. Глориягийн хувьд Жозеф Кеннеди амраг, бизнесийн менежер, студийн захирал нь байжээ.
МЭРИЛИН БА ЖОН КЕННЕДИ

АНУ-ын төдийгүй дэлхийн бүх цаг үеийн Ерөнхийлөгчдийн хамгийн алдартай, шуугиан тарьсан янаг амрагийн түүх бол Жон Кеннеди, дэлгэцийн домог болсон Мэрилин Монро нарынх юм. Гэсэн ч тэднийг дотно харилцаатай байсныг хэн ч, хэзээ ч хөдлөшгүйгээр баталж чадаагүй юм. Харин Жудит Экснер өөрийн 1977 оны дурдатгалдаа Ерөнхийлөгчтэй янаг амрагийн холбоотой байсан тухайгаа бичиж байжээ. Мэрилин Монрогийн хувьд 1962 оны тавдугаар сард нас барахаасаа өмнө Ерөнхийлөгчид төрсөн өдрийн дуу дуулж өгсөн нь олны өмнө хамгийн сүүлчийн удаа гарсан явдал байсан аж.
МЭРИЛИН БА РОБЕРТ КЕННЕДИ

Мэрилин Монрог Ерөнхийлөгч Жон Кеннедигээс дотно харилцаагаа тасалсныхаа дараа түүний дүү улстөрч, сенатч Роберт Кеннедийн амраг болсон гэсэн цуурхал байдаг. Тэр ч бүү хэл энэ талаар зохиолч Норман Мэйлер бичихдээ Мэрилин Монро Роберт Кеннедитэй дотно харилцаатай болсноосоо болж CIA-ийнхэнд алагдсан байж болох талтай гэсэн байдаг.
ЭНЖИ БА ЖОН КЕННЕДИ
АНУ-ын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Жон Кеннеди агсны нэр олон арван жилиин турш өөр нэгэн шаргал үст үзэсгэлэнт бүсгүйтэй холбогдож байсан нь жүжигчин Энжи Дикинсон юм. "Тэнгисийн 11" киноны жүжигчин бүсгүй нэгэн удаа янаг амрагийн энэ харилцааныхаа талаар ам алдаж, "Тэр бол миний амьдралын хамгийн гайхалтай 20 секунд байсан" хэмээж байжээ.
ПАТ БА ПИТЕР
Ерөнхийлөгч Жон Кеннедийн охин дүү Патрисия Кеннеди ч бас Холливудтай холбогдож байсан түүхтэй нэгэн ажээ. Тэрээр 1954 онд Их Британийн жүжигчин Питер Лофордтой гэрлэж, Жон Кеннеди болон Франк Синатра нарын домогт холбоотнууд болох эхлэлийг тавьж байжээ. Тэд дөрвөн хүүхэдтэй болсон ч 1966 онд гэрлэлтээ цуцлуулсан байна.
БРҮКИБАБАГА ЖОН КЕННЕДИ
Анх "Цэнхэр булан" киногоор дэлхийн хэмжээнд танигдсан үзэсгэлэнт Брүүк Шийлдс Принцтоны их сургуульд сурч байхдаа Ерөнхийлегч Жон Кеннедийн ууган хүүтэй болздог байжээ. 1982 онд дотно харилцаагаа тасалснаасаа хойш 14 жилийн дараа Шийлдс "Богинохон ч гэсэн өдрийн тэмдэглэлдээ бичихэд байсан дурсамж үлдээсэн" хэмээн ярьж байжээ.
САРА БА БАГА ЖОН КЕННЕДИ

олливудын алдартай жүжигчин бүсгүйчүүдийн нэг Сара Жессика Паркөр Мэттью Бродериктой уулзаж эхлэхээсээ өмнө нэгэн жүжигт тоглож байхдаа бага Жон Кеннедитэй танилцаж, цеөн хэдэн удаа болзсон гэдэг. Сара энэ талаараа 1992 онд "Нью-Йорк Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа "Тэр алдартай гэр бүлээс гаралтай болохоор олны дунд хамт явахад хэцүү юм билээ. Нэг удаа хамт яваад л маргааш өглөө нь шар сонинд гарчихна. Одоо намайг үхсэн хойно Сара нэг удаа Жон Кеннедитэй болзож байсан гэж ярьсаар л байх бололтой” гэж байжээ.
АРНОЛЬД БА МАРИЯ

Америкийн улс төрийн элит гэр бүлд хэний ч санаанд оромгүй нэгэн хүн орж ирсэн нь адал явдалт киноны од, 1990-ээд оны дэлгэцийн супер баатруудын нэг Арнольд Шварценеггер байсан юм. Тэрээр Ерөнхийлөгч Кеннедийн охин дүүгийн охин буюу үеэл нь болох телевизийн сэтгүүлч Мария Шривертэй 1986 онд гэрлэсэн юм. Улстөрд хөл тавина гэж хэний ч санаагүй байсан Шварценеггер алтны дэргэдэх гуурь шарласны үлгэр биелэв үү гэлтэй АНУ-ын хамгийн том мужуудын нэг болох Калифорнийн амбан захирагч болж, хоёр дараалан сонгогдон ажилласан билээ. Харамсалтай нь үлгэр жишээ гэгдсэн байсан Шварценеггерийн гэр бүл 2011 онд салж, олны гайхашруулсан юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.