Д.Ганхуяг: Н.Алтанхуяг даргыг өөрчлөх хэрэгтэй
-Хамтарсан Засгийн газраас АН гарсан учраас Ерөнхий сайд шинээр танхимаа бүрдүүлэх ёстой гэдэг байр суурийг гишүүд хэлж байсан. Дур мэдэн сайдуудыг нэр дэвшүүлэх нь улстөрийн соёлгүй явдал гэх юм. Таны хувьд юу гэж бодож байна вэ?
-АН-ыг хамтарсан Засгийн газраас гарна гэдэг мэдэгдэл хийсний дараа нийгэмд зөв, буруу гээд яриа гарч байсан ч ҮЗХ гарах нь зөв гээд шийдвэрлэчихлээ. Одоо нэг тийш болчихсон асуудал. Нөгөө талдаа АН хамтарсан Засгийн газраас яагаад гарах болов гэдэгт дүгнэлт хийх ёстой. Монгол Улсын авилгын индекс нэмэгдсэн. Түүнтэй адилаар ядуурлын түвшин нэмэгдсэн байх жишээтэй. 2008 онд 152 мянган төрийн албан хаагч байсан ч өдгөө энэ тоо 220 мянган гарчихсан байх жишээтэй. Тийм учраас төсвийн үрэлгэн байдал их нэмэгдсэн. Хамтарснаар сайн зүйл мэдээж гарсан байх. Олон байгууллагаас дүгнэсэн дүгнэлт зөвлөмжөөр Монголд хуулийн хэрэгжилт маш муу гэсэн. Ёстой л нөгөө дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэгтэй холбоотой. УИХ нь гаргасан хуулийнхаа хэрэгжилтэд олигтой хяналт тавьж чадахгүй. Тавьж ажиллалаа ч хариуцлага тооцохгүй намаар хамгаалдаг маш муу асуудал бий болчихлоо. УИХ бол ард түмний төрийн эрх барих төлөөллийг хэрэгжүүлдэг байгууллага. Нотолгоотой зүйл дээр мөрдөн шалгах эрх байдаг. Гэтэл түүнийг нь Үндсэн хуулиар тайлбарладаг хуучинсаг үзэлтэй хүмүүс.
УИХ-аас олигтой шийдвэр гардаггүй. Санал дүгнэлт л гэж гаргадаг. Магадгүй 2000 онд Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн нь 100 хувь болно гэсэн үг биш л дээ. Нэгэнт гадна дотноос ийм дүгнэлт ирсэн тохиолдолд аливаа нам УИХ-ын гишүүд нь улс орны эрх ашгийг боддог бол эхнээсээ авахуулаад Ерөнхий сайдаас бусад нь гаднаас сонгох хэрэгтэй. Сөрөг хүчин болон УИХ нь хяналтаа тавиад явна. Сайд нартай хариуцлага тооцдог асуудлыг үлгэр жишээгээр харуулах ёстой.
-Ерөнхийлөгч шинэ сайд нарын томилгоон дээр Ерөнхий сайдад санал хүргүүлсэн. Үүнийг нь хүлээж авсангүй гээд АН-ынхан ам муутай байх шиг санагдсан. Та юу гэж бодож байна?
-Ерөнхий сайдыг хуулийн хэрэгжилтэд дорвитой алхам хийгээсэй гээд би болон манай намынхан хараад, хүлээгээд сууж байна. Өнөөдрийн байдлаар УИХ дээр сайд нарын асуудал орж ирээгүй учраас би түрүүлж яримааргүй байна.
-Гэхдээ хэвлэлмэдээллээр бичигдээд байгаа МАН-аас томилогдохоор нэрс нь яригдсан сайдуудын тухайд ямар бодолтой байна вэ?
-Хувь хүний талаар тийм ийм гэж ярих нь зохимжгүй.
-Яагаад?
-Аливаа хүнийг хууль шүүхийн байгууллагаас янз бүрийн асуудалд холбогдсоныг нь тогтоогоогүй байхад би тийм ийм гэж юу хэлэх вэ. Монголын ард түмний сонголт. Ажлын ачаалал даах, эрхэлсэн ажлаа хариуцах чадвар 'нь яваандаа харагдана. Төрөөс авилга авч, албан тушаал авсан тэрбумтан сайд болж болохгүй нь ойлгомжтой. Нөгөө талаас УИХ-ын үйл ажиллагаанд сүүлийн хэдэн жил аль зэрэг оролцсон бэ. Үндсэн үүргээ гүйцэтгэж чадсан юм уу, үгүй юм уу гэдэг нь дараагийн ажлаа хэрхэн хийж чадах вэ гэдэгтэй холбогдоно.
-Та энэ үгээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тухайд хэлэх гээд байна уу. Магадгүй Тэргүүн шадар сайдад тохиромжгүй хүн үү?
-Тэгж хэлээгүй. Хамгийн гол нь Тэргүүн шадар сайд Засгийн газрын гишүүнээс ялгаатай байдаг юм уу, монголчууд нохой хамартаа хүрэхээр усч гэж ярьдаг. Хүн бүр хийнэ бүтээнэ гэж байр суурь илэрхийлж л таарна. Тэргүүн шадар сайд, дэд сайд энэ юм чинь гурван жилийн хугацаанд хэрэггүй юм байна. Хямрал хилийн гадна хонх дэлдэж байна гэдэг утгаар Засгийн газрын бүтцийн талаар Ерөнхийлөгчийн хэлсэн саналыг л хувьдаа дэмжсэн. Зардал хэмнэх нь бага ч гэсэн зөв. Нөгөө талаас өнөөг хүртэл УИХ нь хууль хэрэгжилтэд хяналт тавих ажлаа муу хийсэн. Өөрөөр хэлбэл Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарах тохиолдол ихэд гарах болсон. Энэ нь цөөхөн гишүүнтэй Монголын парламентад УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хийж ирсэнтэй холбоотой.
-Харин ч ийм өнцгөөс нь асуудалд хандсанаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ардчилсан намын талдилүү хандах хандлага гаргачихсан юм биш үү?
-Олон ургальч үзэлтэй гэдэг талаас нь Монгол Улсын Ерөнхийлөгч саналаа хэлсэн. Хуулийн хэрэгжилт муу байгаа нь үнэн. Хамгийн ойрын жишээ гэхэд УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй байгаад нэр бүхий 20 гишүүн захидал илгээсэн удаатайг та бүхэн санаж байгаа биз ээ.
-Ерөнхийлөгч хувийн сонирхлоор асуудалд хандсан нь нүүрний хувирлаар нь мэдэгдэж байсан. Бухимд-сандаа нүүр нь улайгаад АН-ын сайд нарын талд үг хэлж байсан шүү дээ?
-Тэгж тайлбарлаад байгаа хүмүүсээс наад үгээ асуу. Би Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжинэ.
-Нэг нам болохоор уу?
-Тийм биш ээ. Үнэхээр хууль хэрэгжихгүй байгаа нь үнэн. Хэрэгжилт муу байгаагаас авилгын индекс өссөн. Хүнд суртал ядуурал нэмэгдсэн нь үнэн. Тэгээд өөр яах ёстой гэж.
-Монгол Улсын Ерөнхийлөгч хэтэрхий улстөрд хутгалдаад байгаа юм биш үү. Энэ Засгийн газар Ц.Элбэгдоржийнх биш С.Батболдын бүрдүүлсэн Засгийн газар шүү дээ?
-Ерөнхийлөгчтэй зөвшилцөх эрх нь байгаа шүү дээ.
-АН-ыг өмгөөлж, хамгаалсан үг хэлсэн тухайд юу хэлэх вэ?
-Санал нийлэхгүй. Хамгийн наад захын жишээ гэхэд ардчилсан Ерөнхийлөгч сонгогдсоноороо төрөөс хишиг хүртэж чадаагүй хичнээн олон хүн медаль авч чадлаа даа.
Гэхдээардчилалынхнаа" түлхүү шагнадаг биш гэж үү?
-Монголд шагнал авъя гэдэг хүн нь олширсонтой .холбоотой гарсан цуу үг биз дээ. Хамгийн гол нь энэ гурван жилийн хугацаанд нэг л юмыг маш сайн ойлгосон. Монгол бол ардчилсан улс юм байна. Үүнийг төр ч хүлээн зөвшөөрсөн. Хүний эрх, эрх чөлөө, эрхийн«ашгийг дээдэлдэг юм байна. Тэгэхээр ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч ардчилсан л байж таарна шүү дээ.
-Ингэхэд сүүлийн үед АН-ын гишүүд их хурлаа хуралдуулах тухай ярьж эхэллээ. Гарын үсэг цуглуулах аян хүртэл үүсгэн байгуулалцсан гэнэ. Үнэхээр ээлжит бус их хурлыг зарлуулах шаардлага танай намд тулгараад байна уу?
-Ээлжит бус их хурал зарлах асуудлыг ҮЗХ-ны гишүүдийн 3/2-оор шийдвэрлэнэ. Намын дарга зарлаад шийдэж болно. ҮЗХ зарлах ёстой гэсэн байр суурь байсан ч цөөнх болсон. Эрх баригчдыг шүүмжлэх шударга ёсны төлөө тэмцэх, хариуцлага тооцох чиглэлд дуу хоолой болсон Монголын улстөрийн том хүчний хувьд алдаж, онодог зүйл байдаг л байх. Гэтэл сүүлийн үед хараад байхад АН энэ байр суурин дээрээ байгаа гэж хэлэхэд хэцүү болсон. Нөгөө талаас манай намын дарга Тэргүүн шадар сайд хийлээ. Үүнийг нь нэг сонгуулийн хугацаанд бүрэн ажилласан гэж үзэж болно. Энэ байр сууринаасаа Н.Алтанхуяг даргыг өөрчлөх нь зүйтэй юм гэдэг ҮЗХ-ны гишүүдтэй санал нэг байгаа.
-Их хурлыг хуралдуулж, намын даргыг өөрчлөх лобби тэр хурал дээр хийгдсэн ч амжилт олсонгүй шүү дээ?
-Мэдэхгүй юм даа. ҮЗХ-ны гишүүдээс мөнгө авсан гэсэн хүмүүс байвал асуух хэрэгтэй. Гэхдээ ҮЗХ-ны хурлаар мөнгө тараах ч шаардлага байгаагүй.
-Яагаад?
-ҮЗХ-ны 228 гишүүнээс 142 хүн ирсэн. Тэр дотор Х.Баттулга сайд МоАХ болон манай Ардчилсан хүчний холбооноос цөөн хүн ирсэн.
-Намын даргыг өөрчлөх бодолтой байсан л юм бол ирцээ бүрдүүлэх хэрэгтэй байсан юм биш гэж үү?
-Яах вэ. Нэгэнт тодорхой асуудлыг тавихад ҮЗХ ойлгоно гэсэн байр суурийг барьсан. Тэгээд ч ҮЗХ-ны хурлыг маш тулгуу зарласан. Нэг дэх өдрийн бүлгийн хурлаар шийдээд гурав дахь өдөр хуралдуулсан гэж бодохоор янз янзын асуудал бий.
-Янз янз гэдэг нь юу вэ?
-ҮЗХ-ны гишүүд хуралдаа ирж чадаагүй, хэл мэдээ аваагүй гээд янз янзын юм байгаа байх.
-МоАХ-ны дарга Х.Баттулга болон Ардчилсан хүчний холбооныхон намын даргыг өөрчлөх бодолтой явдаг. Энэ бодол тань хэвээрээ байгаа юу?
-Манай намын мөрийн хөтөлбөр хэрэгжсэн эсэх асуудалд тайлангаа тавих зүйтэй. Улстөрийн соёл гэдэг юм бусад оронд өөр байдаг. Тэр жишгийг л бид бодолцох ёстой. Улстөрийн том намын дарга нэг талаас хамтарсан Засгийн газрын гишүүн, нөгөө талаас парламент дахь цөөнхийн намын дарга хийж нэг парламентын хугацаанд хоёр өөр дүрд тоглох нь онцгүй гэж бодож явдаг. Энэ бол үзэл баримтлал. Тэрнээс Н.Алтанхуяг дарга бид хоёрын хувийн асуудал биш.
-Гэхдээ Н.Алтанхуяг даргын хувьд АН-ын нэр хүндийг шаварт унагачихлаа. Анхнаасаа хамтарсан Засгийн газарт орох ёсгүй байсан. Битгий ор гэж хэлсээр байтал гүйж орчихоод одоо болохоор ингэж шоу хийх хэрэг байсан юм уу?
-Бид 90 жил эрх барьж байсан намтай хамтарч төрийн эрхийг барилаа. Засгийн газарт орох асуудлыг намын дарга ганцаараа шийдээгүй. Гэвч өнгөрсөн гурван жилийн хугацаа нийгэм тэр чигээрээ шинэчлэлийг хүсэж байгаа. Тэр үүднээс хамтарсан Засгийн газраас гарсан. Хамтарсан Засгийн газарт цөөнх нь орсон тохиолдолд нийгэмд хяналт гэж байхгүй болчихсон. Үүнийг шоу гэж харах хэрэггүй.
-Намынхаа даргыг буруутгах үндэслэл байхгүй гэж үү?
-Хамтарсан Засгийн газарт ажилласан утгаар нь бол байхгүй. Шударга ёс, хариуцлагатай төр, байгалийн баялгийн тэгш, шударга хуваарилалт бол тулгамдсан асуудлын нэг. Тиймээс бид биш юм аа гэ-хэд парламентын гаднах, намууд иргэд Таван толгойн өрөм болсон Ухаа худгийн уурхайг нүдэн дээр нь хууль бусаар тасдаж авч байхад яагаад дуугараагүй юм бэ гэх мэтээр Н.Алтанхуяг даргаас ам асуух явдал гарах нь мэдээж шүү дээ.
-Таны талаар сайд болгоогүй учраас Н.Алтанхуяг даргад таарамж муутай ханддаг гэсэн яриа бий. Тэр ч утгаараа гомдогсдын арми байгуулж, Ардчилсан хүчний холбоог үүсгэсэн биш гэж үү?
-Нэгдүгээрт 2008 оны сонгуулийн маргаанаар Баянгол дүүргийн тойргийн асуудлыг цэгцлээд нэгдсэн чуулганд оролцъё. Мөн иргэдэд бэлэн мөнгө тараахыг дэмжихээс илүү баялаг бүтээснийх нь дараа хувьцаагаар дамжуулж ногдол ашиг олгох үзэл баримтлалаа Засгийн газрын хөтөлбөрт оруулах асуудал дээр санал зөрөлдөж байсан. Эрдэнийн хувийн фракц дээр бол хоёр дахиа сонгогдсон тул Засгийн газар гишүүн болъё гэсэн санал хэлж байсан.
-Санал зөрөлдөөд маргалдсан юм биш үү?
-Энэ бол үзэл баримтлалын ялгаа шүү дээ.
-Сайдын суудалд санаархаж байсан асуудал байна уу, үгүй юу?
-Мэдээж фракци дотроо би хоёр удаа УИХ-д сонгогдож байсан гэдэг утгаараа сайд болох ёстой гэдэг саналыг журмын» нөхдөөсөө сонсож байсныг нуугаад яах вэ. Цөөнгүй гишүүд санал хураагаад миний нэр гарч ирсэн. Гэхдээ өөрийн саналаар ардчиллын үйл хэрэгт олон жил зүтгэсэн хүмүүсийг хүндэтгээд татгалзаж байсан юм шүү.