Д.Ганхуяг: Улс төрийн намууд бохир мөнгөний үүр, уурхай болсон
-Оюутолгойн гэрээг эсэргүүцэгчид Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барилаа. 19 бус есөн гишүүн л гарын үсгээ зурж, ихэнх нь татгалзсаныг үзэхэд та нарын энэ үйлдэл шаардлагагүй байсан юм биш үү?
-Гэрээг Монголд ашигтай байгуулах шаардлага тавьсныхаа төлөө эсэргүүцэгч болчих юм байна л даа. Оюутолгойн гэрээ бол хөрөнгө оруулалтын гэрээ биш зээлийн гэрээ болсон. Манай ордын лицензийг эзэмшигч "Айванхоу Майнз" компани хувьцааныхаа .49.5 хувийг "Рио тинто"-д худалдаж 3.6 тэрбум доллартай болсон бол, Монгол Улс өнөөгийн байдлаар хөрөнгийн бирж дээр гараагүй байгаа Оюутолгойн 34 хувийг худалдаж авснаар 1.2 орчим тэрбум долларын өртэй явж байна. Өөрийн баялгаа ашиглахдаа өртэй болохоор гэрээлсэн нь эрүүл явдал уу. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ өсвөл энэ өр нэмэгдэх нь ойлгомжтой. Нөгөө талаас зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 4400 доллар байхад анхны хөрөнгө оруулалтаа 4.7 жилд нөхнө. Энэ хугацааны дараа Монголын эзэмшлийн. хэмжээг 50 хувьд хүргэх УИХ-ын 57 дугаар тогтоолын шийдвэрийг 30 жил гэж гэрээ хийсэн нь бас Засгийн газрын гишүүдийн зөв болох уу. Хорин гишүүн эхнээсээ Засгийн газрыг огцруулах зорилго агуулаагүй, Гэтэл Ерөнхий сайд нь гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж хөрөнгө оруулагчид тавьснаа, хэдхэн хоногийн дараа "Айванхоу майнз", "Рио тинто"-той хамтарсан мэдэгдэл гаргаж, УИХ-ын тогтоолыг бүрэн биелүүлсэн хэмээн зарласан.
Энэ бүх үйлдэл нь Ерөнхий сайдтай холбогдсон Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн.
Иймээс Ерөнхий сайдыг огцруулах саналыг тавьсан. Ерөнхий сайдыг огцруулах санал тавихад заавал 19 гишүүн гарын үсэг зурах шаардлагагүй. Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрддэг. Дээрх мэдэгдлийг хараад УИХ-ын гишүүд үнэхээр гайхсан. Монгол Улсад ард түмний төр барих төлөөллийг хэрэгжүүлэгч УИХ-аас гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх цорын ганц үндсэн үүрэгтэй Ерөнхий сайд нь хууль, тогтоомж хэрэгжсэн эсэхэд гаднын хөрөнгө оруулагчтай хамтарч дүгнэлт гаргана гэдэг байж болохгүй асуудал. Ерөнхий сайд Засгийн газарт хэнийг төлөөлж ажиллаж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ тохиолдолд тэгээд зүгээр сууж байх болж байна уу.
-Гэхдээ үүнд иргэд Ардчилсан намыг буруутгаж байна шүү дээ. Хүчтэй сөрөг хүчин байж чадалгүй хамтарсан Засгийн газар байгуулсан нь том алдаа болсон гэх юм. Тэгэхээр АН байр сууриа алдсанаас үүдэлтэй юм биш үү?
-Үнэнийг хэлэхэд олонх болгож сонгоод байхад дангаараа Засгийн газраа байгуулж чадахгүй цөөнхөө гуйгаад суучихдаг гээд МАН-д илүү ам муутай байна билээ. Ард түмэн намын мөрийн хөтөлбөр болон нэр дэвшигчийг сонгодог, Гэтэл сонгуульд олонх болсон нам нь хамтрахыг урьж, АН-ын хувьд шийдвэр гаргах байгууллагаараа хэлэлцэж олонхЫн шийдвэрээр хамтарсан Засгийн газарт орсон. Тэгэхээр ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр олонхЫн гаргасан шийдвэрийг яалтай билээ. Гэхдээ хоёр намын энэ шийдвэр нь Үндсэн хуулийн зарчимд нийцээгүй. УИХ-д олонх болбол Засгийн газраа байгуулж, аль нэг нь олонх болоогүй тохиолдолд бусад намдаа санал болгох Үндсэн хуулийн заалт тодорхой байгаа.
Тухайлбал, 2004 онд аль ч нам 38 суудал аваагүй тул хамтарсан Засгийн газар байгуулагдаж байсан.
Ер нь парламентын цөөнх нь олонхтойгоо хяналтаар дамжуулж, бодлогын өрсөлдөөнөөр хамтарч ажиллах нь ардчилсан парламентын хамгийн үнэ цэнэтэй зарчим. Тэгэхээр энэ хамтарсан Засгийн газар ард түмний сонголт, Үндсэн хуулийн зарчмын дээгүүр байгуулагдсан. Гэтэл сүүлийн үед гаднаа өөр нам болж тоглодог атлаа цаанаа баялаг, өмч хөрөнгийн нэгдэлтэй хүмүүс хамтарсан Засгийн " газар байгуулахгүй бол бие биенээ татаж унагаад төрийн ажил явуулахгүй гэж тархи угаадаг болжээ. Ийм байдал 1996-2000 оны үед болж байсан. 2004-2008 оны хооронд эхлээд хамтарсан Засгийн газар байгуулсан ч дараа нь Ардчилсан нам цөөнхийнхөө хяналтыг тавиад явсан. Энэ үед төрийн бүх үйл ажиллагаа ил тод, бодлогын өрсөлдөөнөөр УИХ-аас чанартай шийдвэр гарч, бодлогын шийдвэрийн хяналт сайжирч, хариуцлагагүй байдал хумигдаж, авилгын индекс ч буурч байсан.
-Гэхдээ та хамтарсан Засгийн газар байгуулсанд харамсдаг уу?
-Харамсаад ч яах юм билээ. Гэхдээ төр төмбөгөр ёс ёмбогор гэдгээр УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага шиг байвал хамтарсан Засгийн газартай байсан ч болох л асуудал. Гэтэл тэгж чадахгүй явж ирлээ. Энэ нь УИХ хууль тогтоохоос гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүй болсонтой холбоотой. Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хууль, хууль, тогтоомжууд Засгийн газрын өнгөн дээрээ нам болж тоглосон хэдэн хүмүүсийн хуйвалдааны доор гишиглэгдэж байна. Энэ хууль, тогтоомжийн хэрэгжилт, Монголын иргэд, хойч үе, ирээдүйд эрх ашиг бий гэдгийг төрийн түшээд ухаарах болсон. Оюутолгойг маш муу шийдсэн. Таван толгой дээр бас алдчихмааргүй байна. Таван толгойг 39 дүгээр тогтоолын дагуу эцсийн шийдвэр гараагүй байхад Засгийн газар хачин шийдвэр гаргаж зарласнаас, хоёр хөрш гурав дахь хөршийн дунд будлиан тарьчихлаа. Энэ будлианы хор уршиг мөддөө гарахгүй байж магадгүй.
-Ардчилсан намын үе үеийн удирдлагуудаас Н.Алтанхуяг даргын толгойлж байгаа энэ үеийг буруутгах юм. Өөрийнхөө хувийн эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьсан, албан тушаалд шунасан, намаа нам биш болгосон гэх зэргээр. Тиймээс хэд хэдэн хүн намын даргын суудлыг хүртэл булаацалдсан удаатай. Түүний хувийн амбиц их нөлөөлсөн юм биш үү?
-Би өөрийнхөө мэддэг, бодож явдгаараа л хариулъя. Хамтарсан Засгийн газар байгуулж байхад мөн С.Баярын дараа С.Батболд Ерөнхий сайдаар томилогдож байх үед энэ асуудал гарч байсан. Энэ хоёр нам өрсөлдөгч намууд. Тиймээс та Засгийн газарт нь орох нь зохимжгүй байна. Бүлгийнхээ даргыг хийгээд гадна нь явах хэрэгтэй гэсэн саналыг манай намын зарим гишүүн гаргаж байсан. Гэвч энэ хэрэгжээгүй. Уг нь хоёр намын Хооронд, намын дотор ч гэсэн ил тод өрсөлдөөн байх ёстой. Энэ бол өрсөлдөөнд» суурилсан хөгжих зарчмын санал байсан.
-Хамгийн гол нь 2008 онд Ардчилсан намд итгэл үзүүлсэн сонгогчдын санал хөөрхийлөлтэй болсон нь харамсмаар. Үүнийг дагаад АН-ын нэр хүнд ч алга болж. 2012 оны сонгуулиар танай намд сонгогчид хэр итгэл үзүүлж саналаа өгөх бол гэж та боддог вэ. Засгийн газраас АН гарахаасаа өнгөрсөн үү?
-АН-ын рейтинг өндөр байгааг эхлээд хэлмээр байна. Хамтарсан Засгийн газар байгуулах эсэхийг олонх шийддэг. АН-ын сонгогчид харин цөөнх мөртлөө мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд сайн байна гэж байна. Манай намын Үндэсний зөвлөлдөх хорооноос хамтарсан Засгийн газарт ор гэсэн шийдвэр гаргасан.
Хамтарчхаад сонгууль дөхөхөөр гараарай гэсэн шийдвэр биш байх.
Сонгуулийн хувьд хамтарсан Засгийн газарт орсон ороогүй гэдгээр нь бус намын мөрийн хөтөлбөр нь хэр хэрэгжсэн, олон зуун жил ашиглах ордуудыг зөв буруу шийдсэн эсэхэд, бүр цаашилбал УИХ, Засгийн газар өөрсдөдөө үнэлгээ өгч байгаагаар нь дүгнэхгүй байх. Харин ажлын байр хэр нэмэгдсэн, ядуурлыг ' бууруулж чадсан эсэх, хээл хахууль авилгын үзүүлэлт ямар байгаад анхаарна гэж бодож байна. Гэтэл одоо ядуурал 40 хувьд хүрсэн, авилгын үзүүлэлт өссөн байх жишээтэй. Эдгээрт ард түмэн дүнгээ тавина. Сайн дүн авахын тулд сайн л ажиллах ёстой. Үүний тулд сонгогдсон намын бүлгүүд нь Засгийн газраа сайн шахаж ажиллуулах үүрэг хүлээж, хариуцлагагүй явдалтай үгсэн хуйвалдаж болохгүй гэсэн байр суурьтай байна.
-Тэгэхээр дараагийн Засгийн газар байгуулагдахад ямар ч байсан хамтрахгүй гэсэн үг үү. Ингэж сонгогчдын итгэл олж авахгүй бол АН-ынхан очоод хамтарчихдаг гээд итгэл үзүүлэхгүй байх вий гэдгээс болгоомжилж байгаа хэрэг үү?
- Гол нь олонхоос хамааралтай, тэдэнгүйгээр шийдэх боломжгүй асуудал.Үүнд хоёр зүйл нөлөөлөх байх. Нэг нь олонх болчихоод *ганцаараа Засгийн газраа авч явж чадахгүй нь ээ, та нар хүрээд ирээч гээд урингуут нөгөөдөх нь гүйж очоод хөнжилд нь орчихдог, Уг нь цөөнхийг сонгогчид хяналт тавиулах гэж сонгосон. Гэтэл иргэдийн сонголтын үр дүн дээгүүр, Үндсэн хуулийн зарчимд нийцээгүй стандарт бус хамтарсан Засгийн газар байгуулсан. Олонх болгочихсон байхад дангаараа Засгийн газраа байгуулж чадахгүй бол сонгуульд оролцоод хэрэггүй л дээ. Тиймээс 2012 оны сонгуулиар олонх болсон нь Засгийн газраа байгуулаад явах шаардлагатай гэж бодож байна.
-Ирэх жилийн сонгууль болох яагаа ч үгүй байхад АН 50 саяын босго тавьсан. Үүнийг мөнгөтэй хүмүүс нь дэмжих юм. Та юу гэж бодож байна. Ер нь мөнгөөр хааж боогдуулах зөв бодлого уу. Зарим нь бүр нэмэх хэрэгтэй гэцгээж байсан?
-Энэ их том сэдэв л дээ. Бохир мөнгөний үүр, уурхай болсон газрууд улс төрийн намууд болсон. Тиймээс улс төрийн намд орж байгаа мөнгө төгрөг, санхүүжилт, зарлага ил тод байж асуудал хардлагагүй шийдэгдэх ёстой. Тиймээс төрөөс намд үзүүлдэг дэмжлэг, бусад санхүүжилт, зарлага мөнгө төгрөг гээд дэлхий даяар яригддаг "улс төр ба мөнгө" сэдэв байсаар иржээ. Улс төр ба мөнгө гэж онцолж энэ шинжлэх ухаанд тодруулж ярьдаг нь улс төрд зарцуулагдаж байгаа мөнгөний орлогын үүсвэр зарлагыг тодорхой байлга гэсэн шаардлага л даа.
2008 оны сонгууль дууссаны дараа Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн тайлангаас харвал Ардчилсан намын нэг нэр дэвшигчийн дундаж зарлага нь 100-гаад сая байхад Ардын намын нэг дэвшигчийнх 12 сая төгрөг байсан судалгаа байсан.
Энэ үнэхээр ярвигтай асуудал байгаа биз. Ер нь намын ерөнхий фондыг босгоход зайлшгүй санхүүжилт хэрэгтэй нь ойлгомжтой. Манай намынхан 50 сая төгрөг төллөө гэхэд тэдний орлогын эх үүсвэр хууль ёсны байх ёстой. Харин их, багын хувьд асуудал бий нь үнэн. Миний хувьд Сонгуулийн хуульд баримталж буй бодлого бол бага цаг, бага мөнгө зарцуулах. Тиймээс энэ 50 сая ихэдсэн үү гэхээс багадаагүй. Багасгах шаардлагатай гэж би боддог. Гэхдээ нөгөө талаас нь хэлэхэд улс төрийн байгууллагын шийдвэр олонхын саналаар шийдэгддэг. Ер нь хараад байхад телевизээр гарч байгаа сурталчилгаа нэвтрүүлгийн 20-30 хувь нь ямар нэгэн намынх байдаг. Энэ мөнгө хаанаас гараад байна гэдгийг шалгадаг газар алга. Сонгууль, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал хангагдана гэдэг нь хээл хахууль, авилга, бохир мөнгөтэй тэмцэх маш том хэрэгсэл, боломж гэж боддог.
-Нууц биш бол та ямар аргаар санхүүжилт олдогоо хэлэхгүй юу?
-Би нэг жижигхэн компанид хувь эзэмшдэг. Түүнээсээ ноогдол ашиг авдаг. Болохгүй бол зарим хувиа хүнд зарах тохиолдол ч гарна.
-Жижигхэн гэж их том компанитайг чинь хүмүүс мэднэ шүү дээ?
-Үгүй яах вэ дээ, алт ухаж, архи үйлдвэрлэдэггүй, зах зээл багатай учир тэгж байна л даа. Барилга, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Манай улсын хүн амын дундаж орлого бага учраас худалдаа үйлчилгээний орлого бага байх нь ойлгомжтой. Ер нь улс төрийн нам, сонгуульд цаг, хугацаа их хөрөнгө шаардагдах бодлогыг төрөөс дэмжээд байх юм бол олон сөрөг асуудал гардаг юм билээ. Наад зах нь мөнгө багатай, өндөр боловсрол, туршлагатай ухаалаг хүмүүс улс төрд орох боломж хомс болдог.
-Тэрбум төгрөгөөсөө УИХ-ын гишүүд нэлээд хэдэн төгрөг унагаж авдаг гэсэн. Танд ийм боломж хэр олдов?
-Нэгдүгээрт, надад тийм хүсэл байхгүй. Хоёрдугаарт,миний хувьд УИХ-аар төсөв батлахад оролцдог. Харин зарцуулах шийдвэр буюу тендерийг нь Нийслэлийн Засаг дарга зарладаг. Миний тойргийн хувьд Баянзүрхийн Засаг дарга зарла-даг. Ардчилсан нам чинь хотод, тэр тусмаа Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ганц ч хүнгүй болохоор нөгөө талын хатуу хяналттай байгаа биз дээ.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгээс УИХ-ын гишүүдийн тоог 99 бол-гохоор санал орууллаа. Юм хийж чаддаггүй 76 хүНийг 99 болгох хэрэггүй гэцгээх юм.Та ямар байр суурьтай байдаг вэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эхний санал дээр би гарын үсэг зурсан. Хамгийн гол нь дотор нь зайлшгүй дэмжих олон заалт байгаа тул гарын үсгээ зурсан юм. 1991 онд шинэ Үндсэн хууль баталж байх үеийн хүн амын тоог өнөөгийнхтэй харьцуулахад нэлээн өссөн л дөө. Тиймээс парламентын гишүүдийн тоо цөөхөн байгаа бололтой. Би 99 болгохыг дэмжихгүй гэдгээ хэлсэн. Ер нь энэ 20 жилийн хугацаанд хэтэрхий их улс төржлөө.
Ганцхан энгийн үзүүлэлт сонгуулийн насны хүн амын 60 гаруй хувь нь ямар нэгэн намын харьяалалд байна.
Гэтэл хөгжиж байгаа орнуудад тав хүрэхгүй, зарим орнуудад бүр нэг хүрэхгүй хувь нь намын харьяалалтай байх юм билээ. Үнэхээр хэрээс хэтэрсэн байгаа биз. Энэ нь манай улс ямар нэгэн нам эсвэл төрийн байгууллагад хамааралтай болсныг хэлж байгаа юм. Гэтэл яг жинхэнэ баялаг бүтээдэг хувийн хэвшлийн салбар хөгжихгүй байна. Бүр "Нам дагавал ам тосдоно" гэсэн яриа гарах болжээ. Иймээс орон нутгийн бие даасан эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж ярьдаг ч, ИТХ нь намынх байдаг. Тэндээсээ Засаг даргаа сонгож, тэр хүн нь эхлээд ИТХ-даа үйлчилдэг гажиг тогтолцоотой удлаа. Уг нь бусад орны жишгээр тухайлбал, Герман, Япон, Солонгост орон нутгийн сонгуульд иргэд нь нэрээ дэвшүүлдэг. Энэ мэт дэмжих заалт бий.
-Ардчилсан намын нэлээд гишүүн намын дарга болох хүсэлтэй байдаг. Х.Тэмүүжин, З.Энхболд нар үүнийгээ нуулгүй мэдэгдсэн. Та дотроо ийм бодол агуулдаг уу. Улс төрч бүх хүнд намын дарга болох хүсэл байна биз дээ?
-Энэ нийгэм бол өрсөлдөөний нийгэм. Дүрэм, журам, хуулийн хүрээнд хүн бүхэнд зорилт байх ёстой. Одоо байгаа хүн ч гэсэн хүмүүст ялагдахгүйн тулд сайн ажиллах хэрэгтэй. Хараад байхад хүмүүс хоёр янз байдаг юм билээ. Нэг хэсэг нь нэрээ дэвшүүлээд яваад байх нь зүйтэй гэдэг бол нөгөө нь одоо цаг нь биш гэдэг. Хэрвээ өрсөлдөөн болох юм бол би хэн нэгнийг дэмжинэ. Одоохондоо болоогүй гэсэн бодолтой явдаг. Сонгогдсон тоо ярих юм бол манай намын дарга хоёр удаа сонгогдсон, би ч гэсэн хоёр удаа сонгогдсон шүү.
-Танай намтай холбоотой бас нэг асуулт тавъя, АН-ын дарга нараас хамгийн сайн нь хэн байсан бэ?
-Би одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хэлнэ.
-Тэгвэл удаах байранд шалгарах нь хэн байж болох УУ?
-Цаг хугацаа хэрэгтэй байна.
-Юу гэсэн үг үү. Одоогоор сайн дарга гараагүй гэсэн үг үү?
-Үр дүн гарах арай болоогүй байна гэж болно.
-Сонгуулийн хуулиар нам дугуйлахыг Ардчилсан нам баримталж байна. УИХ-д хэд хэд сонгогдсон гишүүдийнхээ оронд нам гэсэн нэрийн дор Их хуралд гарч чаддаггүй хүмүүсээ гаргах гэж байгаа гэх юм?
-Пропорциональ тогтолцоог ганцхан Монголд ярьж байгаа биш. Ардчилсан намын зохиосон сонголт ч биш, Улс орны эрх ашиг талаасаа хандаж байгаа юм УИХ дээр улс орны хэмжээний бодлого ярьдаг хүн нь ядаж 50 хувь нь байгаасай гэсэн бодолтой явдаг би. Гэтэл өнөөдөр улс орны хэмжээний том бодлого бүгд орхигдсон. Зөвхөн Улаанбаатар гэхэд л түгжрэл, утаа, хэв журам, байгаль орчны тэнцвэр, эмх цэгц гээд асуудлын үүр болсон байна. Одоогийн УИХ-д 20:56- гаар сонгогддог. 56 нь хөдөөгийн иргэдийг төлөөлдөг.
1990 оны үетэй харьцуулахад хөдөөгийн хүн ам хэд дахин буурсан
Гэтэл сургууль нь сурагчгүй газар сургуулийн барилга барих жишээтэй. Тиймээс УИХ дээр улс орны хэмжээнд бодлого тодорхойлохын тулд нийт иргэдээс сонгогддог сонгуулийн пропорциональ тогтолцоог түлхүү оруулах нь зүйтэй. Үүнийг хоёр нам 2008 оны сонгуулийн амлалт, хамтарсан Засгийн газрын гэрээндээ ч тусгасан; Гар өргөж батлах хүмүүс өөрсдийнхөө нөхцөл байдлыг бодоод байх шиг байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар намаас дэвшиж байгаа гишүүн бол намын мөрийн хөтөлбөрийн хүрээнд амлах ард түмэн өдийг хүртэл нэгдүгээрт, намын мөрийн хөтөлбөр, дараа нь нэр дэвшигчийг нь сонгож ирсэн байх. Тэгвэл өнөөдөр нам гэсэн үзүүлэлт орж ирж байна. Өөрөөр хэлбэл намын мөрийн хөтөлбөрийн төлөө хариуцлага хүлээнэ гэдэг тэр хүчин зүйлийг хүчжүүлэх, эрчимжүүлж байна гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ ганцхан нам дугуйлахгүй 76 нэр дэвшигчээс шигшиж дугуйлах нөхцөлтэй. Шууд сонгоно гэдэг чинь зөвхөн хүн сонгоно гэсэн үг биш. Манай Үндсэн хууль АНУ-ын Үндсэн хууль дээр суурилсан. Тиймээс олон оронд шууд сонгох заалт бий. Тэгэхээр одоо мөрийн хөтөлбөр, нэр дэвшигч, нам гэсэн гурван хүчин зүйл орох нь.
- Гэхдээ АН-ынхан хэдийгээр намынхаа, Бүлгийнхээ хурал дээр дэмжиж байгаа ч үүнийг буруутгадаг юм билээ. Хүнд шанс тэр болгон олдоод байдаггүй. Тиймээс ч намын дарга байх хугацаандаа Тэргүүн шадар сайд хийж, байтлаа нэр дэвшигчийг сонгодог болох, эрх мэдлээ томруулахыг санаархлаа. Үүний цаана мөнгө ч ханхалж магадгүй. Бэрд шиг авир гаргадаг нь эдгээртэй шууд холбоотой гэх шүүмжлэл байх юм?
-Намын дарга гээд ганцаараа шийддэггүй. Сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч орсон. Нэг хүнтэй холбож ойлгох хэрэггүй. Би аливаа асуудалд туйлшрахыг хүсдэггүй. Пропорционалиар нэр дэвших хүмүүсийн нэрсийн дарааллыг хэрхэн шийдэхийг улс төрийн намын тухай хуульд оруулах нь зүйтэй. Нөгөө нэг асуудал нь мажоритараар ялагдсан ч пропорционалиар шилжих асуудал. Энэ бол эцсийн эцэст ард түмнээс авсан саналын тоогоор шийдвэрлэгдэх хувилбар. Эдгээр асуудлыг Улс төрийн намын тухай хуульд тусгах шаардлага бий. Тэгэхгүй бол тухайн намын удирдлага удирдах зөвлөлөөс хамааралтай болчхож магадгүй.