2021.02.09
“Нэг хаалга-нэг шинжилгээ”-ны ажилд дүүргийн бүх төрийн албан хаагчид оролцох ёстой
Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөө цахим хэлбэрээр хуралдууллаа.
Хоёрдугаар сарын 11-ний өдөр тогтоох хатуу хөл хорионы үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ түүний бэлтгэл ажил болон цаг үеийн бусад асуудлуудыг хэлэлцлээ.
Өмнөх долоо хоногийн дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдааны үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, тээврийн цагдаагийн албаны удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцууллаа.