СХД-ийн хэмжээнд 97.000 иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөжээ
2021.02.08

СХД-ийн хэмжээнд 97.000 иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөжээ

Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд, тамгын газрын хэлтэс тасгийн дарга нарын шуурхай хурал иргэний танхимд хуралдлаа.

УОК-оос 2 дугаар сарын 11-нээс 2 дугаар сарын 23-ныг хүртэлх 12 хоногийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэм тогтоож 420.000 иргэнээс шинжилгээ авах шийдвэр гарсан. Тус шийдвэрийн хүрээнд хэрэгжилтийг хангах асуудлаар хэлэлцлээ.

Нийслэлийн Онцгой комисс, Дүүргийн Онцгой комисстой хамтран “Нэг өрх, нэг иргэн шинжилгээ”-г дүүргийн хэмжээнд 97.000 иргэнээс авахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгааг ДОК-ын шуурхай штабын дарга Э.Ниндэв танилцууллаа.

Мөн Сонгинохайрхан дүүргээс 2021 онд “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгон дэвшүүлсэн зорилтын биелэлтийг эрчимжүүлэхийг харьяа байгууллагууд, тамгын газрын хэлтэс, тасгийн дарга нарт үүрэг болголоо.