2021 он түүний хувьд “Ногоон хөгжлийн жил”
Үе үеийн парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь, хэмжээ чамлалттай байдаг ч сүүлийн 2 ч парламентад өмнө байгаагүй ахиц гарсан. Тэр дундаа чансаатай, салбартаа мэргэшсэн эмэгтэйчүүд цөөнгүй сонгогдсоны нэг нь Б.Саранчимэг гишүүн юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, эко ногоон хөгжил, байгаль орчин, ус, гэхчилэн эцгийн овгоос илүү нэрийнх нь өмнө тодорхойлж явдаг үгнүүд их бий. Саранчимэг ч өөрөө энэ тодотголдоо дуртай бөгөөд ногоон хөгжил, байгаль орчны хөгжил, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд чин зүрхнээсээ зүтгэж ажилладаг.
2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажиллах хугацаандаа Байгаль орчин Экологийн хорооны даргаар ажиллаж байсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хоосон газар байхаас нь эхлээд өдгөө дүр төрхөө олсон цэцэрлэгт хүрээлэн болох эхлэлийг тавьж, орчныг бүрдүүлсэн хүн бол Б.Саранчимэг билээ.
Тэрээр 2016-2020 оны парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа мөн л байгаль орчныг хамгаалах тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиудын ажлын хэсгийг ахлан ажиллаж, батлуулсан юм. Баянзүрхчүүд түүнийг 2020 оны УИХ-д улираан сонгосон нь ч учиртай. Тэрээр Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороог тэргүүлэн ажиллаж байгаа бөгөөд Байгаль орчны багц хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулах ажлын хэсгийг ахалж ажиллахаар болсон юм.
Энэ ажлын хүрээнд нь Байгаль орчныг хамгаалах тухай, Агаарын тухай, Амьтны тухай, Аялал жуулчлалын тухай, Байгалийн ургамлын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Ойн тухай, Усны тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай зэрэг байгаль орчны 19 хуульд дүн шинжилгээ хийж, нийт 115 давхардал, 167 зөрчил, 181 хийдлийг тогтоосон байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: "Миний хувьд 2021 он бол Ногоон хөгжлийн жил"
Б.Саранчимэг гишүүн 2021 оны нэгдүгээр сарын ажлын эхний өдрөө цахим хуудастаа тэмдэглэхдээ “2021 он бол миний хувьд Ногоон хөгжлийн жил” хэмээн онцолжээ. Түүнд шинэ ондоо хийж бүтээх, дуусгах ажил их бий гэдэг нь эндээс харагдаж буй биз ээ.
УИХ-аас гаргах хууль тогтоомж, шийдвэр, хэрэгжилт бүрт ногоон хөгжлийн асуудлыг оруулж, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөө эхлүүлсэн бүхнээ тууштай явуулна гэдгээ тэрээр байнга илэрхийлдэг. Өнгөрөгч баасан гарагт намрын чуулган хаалтаа хийхийн өмнөхөн 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдээ баталсан. Түүн дотор Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд багтаад байгаа юм.
"Ногоон бэрс"-ийн Саранчимэг
Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад сүүлийн 5 жил “Ногоон бэрс” клуб идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол Б.Саранчимэг гишүүний санаачлан хэрэгжүүлсэн ажил. Тэрээр бага насандаа айл, саахалтын өвгөдийн тоглож буй шатрын хэлбэр, дүрсийг шохоорхон харж, алсдаа хэрхэн, яаж нүүж байгаад сонирхол нь татагдсаар шатрын спортод зүрх сэтгэлээсээ дурлан өнөөг хүрчээ.
Тэрээр нэгэн ярилцлагадаа,
“Шатар тоглодог хүн тэвчээртэй, аливааг олон талаас хардаг, логик сэтгэлгээтэй, шинийг сэтгэдэг, алсын хараатай, ой санамж сайтай, үйлдлээ, өөрийгөө хянах чадвартай, тооцоолон бодох сэтгэлгээ маш өндөр, амьдралд тохиолддог олон бэрхшээл саадын өмнө өвдөг сөхрөхгүй, гарц гаргалгаа гаргаж чаддаг болдог гээд маш олон талын эерэг нөлөөтэй. Тиймээс ч би хүүхэд багачуудыг шатар тоглодог болгох, ирээдүйн дэлхийн аварга төрүүлэх том зорилготой “Ногоон бэрс” шатрын клубаа байгуулсан.”
хэмээжээ.
Өнөөдөр “Ногоон бэрс” клубээ Баянзүрх дүүргийн 10 гаруй цэцэрлэг, сургуульд байгуулж, 6000 гаруй хүүхдийг шатаржуулж, сургалт, уралдаан тэмцээн зохион байгуулаад байна.
Б.Саранчимэг өөрийн байгаа газар бүртээ байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, оюун ухааны спортоо дэлгэрүүлэн түгээх ажлаа тасралтгүй хийсээр байдаг. Монгол Улсын Их Хурал шатрын спортыг ивээлдээ авч, улс орон даяар жигд дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилтыг тавин, шатрын холбоодын үйл ажиллагааг дэмжиж ирсэн. Энэ жил Шинэ үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Зандншатарын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн цахимаар зохион байгуулсан. Уг тэмцээнд Б.Саранчимэг гишүүн амжилттай оролцож, 3 дахь удаагаа "Оюунлаг түшээ"-гээр шалгарсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатараас "Оюунлаг түшээ" өргөмжлөлөө гардан авлаа.
Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, оюун ухааныг тэлдэг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг, хатуужил тэвчээртэй болгодог, булчингийн хүчээр бус, арга ухаанаар бэрхшээлийг даван туулах чадвар олгодог онцгой спорт юм.
Тиймээс Б.Саранчимэг гишүүн хууль батлах ажилд чамбай хандаж, судалгаа, баримтад тулгуурлан байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаануудад үгээ хэлж, өөрийн гардан боловсруулж, санаачилсан болон ажлын хэсэг ахалсан хуулиудаа амжилттай хэлэлцүүлэн батлуулж чаддаг түшээ юм.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn