Дэлхийн хамгийн баян орон тодорлоо
- Норвеги улс дөрөвт би¬чигдсэн бөгөөд хүн амынх нь орлого 51950 ам.доллар хэмээгджээ.
Нэр хүнд бүхий "Forbes" сэтгүүлийн хувилбараар Катар улс дэлхийн хамгийн баян орнуудыг тэргүүлж байна. Персийн буланд байх энэ жижигхэн улсын нэг хүнд ногдох орлого 88222 ам.долларт хүрчээ. Катар нь байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд гуравдугаар байрт ордог. Харин 2010 онд уг бүтээгдэхүүний үнэ өссөн учир орлогоор дээгүүр байрт орох болжээ. Хоёр болон гуравдугаар байрт Люксембург 81460 ам.доллар, Сингапур 56690 ам.долларын орлогоороо удаалж байна.
Норвеги улс дөрөвт бичигдсэн бөгөөд хүн амынх нь орлого 51950 ам.доллар хэмээгджээ. Тус улсын экспортын тал хувийг газрын тосны экспорт эзэлдэг төдийгүй шатдаг хийн олборлолтоороо ч дээгүүрт бичигддэг юм. Бруней улс 48330 ам.долларын орлогоор тавд орсон бөгөөд мөн л газрын тос, шатдаг хийн олборлолтоор ийнхүү орлогоо нэмэгдүүлдэг орны нэг болжээ. Ер нь энэ жагсаалтад дээгүүрт орсон ихэнх улс байгалийн нөөцөөрөө дулдуйдсан гэдгийг тус сэтгүүлийнхэн онцолсон байна.
Дэлхийн 15 баян орны жагсаалтад Арабын нэгдсэн Эмират-47439 ам.доллар, Кувейт-38775 ам.доллараар бичигдсэн бол Саудын Араб энэхүү жагсаалтад багтаж чадсангүй, хамраараа таслуулжээ.
"Forbes" сэтгүүлээс шалгаруулсан ТОП-15 баян орон:
1. Катар, 88222 ам.доллар
2. Люксембург, 81466 ам.доллар
3. Сингапур, 56694 доллар
4. Норвеги, 51959 доллар
5. Бруней, 48333 доллар
6. Арабын нэгдсэн Эмират, 47439 доллар
7. АНУ, 46860 доллар
8. Хонконг, 45944 доллар
9. Швейцарь, 41950 доллар
10. Нидерланд, 40973 доллар
11. Австрали, 39764 доллар
12. Австри, 39761 доллар
13. Ирланд, 39492 доллар
14. Канад, 39171 доллар
15. Кувейт, 38775 доллар.