Эдийн засгийн сүйрлийн давхар цохилт буюу дэлхийн дайн айсуй
Өр¬нөдийн соёл ир¬гэнш¬лийн сүйрэл эртний өлгий Грек улсад эхэлсэн.- Банкстеруудын улстөр, эдийн засгийн нөлөөнд ав¬таагүй орнууд, тухайлбал Ли¬вийг бөмбөгдөж, төр засгийг нь унагасан.
Зохиолч Саман Мохаммадийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Хямралын босгонд тулж ирсэн дэлхийн эдийн засаг маань орчин үеийн соёл иргэншлийн төгсгөл болж ч магадгүй. Дэлхийн улс орнууд /тодруулбал банкны колониуд/ ээлж дараалан дампуурах нь. Олонхын мөнгөөр цөөнхийг тэжээдэг өнөөгийн санхүү, улстөр, хүнд суртлын даяаршсан системд ядуурал, ажилгүйдэл эрс ихсэн, жолоодлогогүй болжээ.
Өрнөдийн соёл иргэншлийн сүйрэл эртний өлгий Грек улсад эхэлсэн. Энэ агуу ард түмэн дэлхийн шинэ дэг журмыг тогтоож буй санхүүгийн гангстерүүдийн/банкстерүүд/ золиос болсон юм.
Сэтгүүлч Гас Любин “Грек улс гуравдугаар сарын 20-нд дефолт зарлана гэж дэлхийн хөрөнгө оруулагчид хүлээж байгаа” хэмээжээ. Дэлхийн эзэд “Грекийн дефолт, дэлхийн эдийн засгийн хямрал харин ч манай гарагийн хөгжилд тустай. Учир нь эдийн засгийн байнгын өсөлт, орчин үеийн үйлдвэржилт илүү аюул тарина” гэж байна. Гэвч Грек, АНУ зэрэг орны дампуурлын шалтгаан бол улстөрийн эрх мэдэл ба даяаршсан цагдаагийн улсын нэгдэл. Тэд өөрсдийн эдийн засгийн дайн, санхүүгийн дээрмээ зөвтгөн, Грек зэрэг орныг дампууруулж байна.
Банкстеруудын улстөр, эдийн засгийн нөлөөнд автаагүй орнууд, тухайлбал Ливийг бөмбөгдөж, төр засгийг нь унагасан. Мөн зарим улсыг дээрэмдэж, сүйрлийн ирмэгт аваачлаа. Тэд шашин шүтлэгийн ялгаан дээр тоглож, зориуд өрнөдийн ба исламын соёл иргэншлийг мөргөлдүүлж, улмаар даяаршсан эдийн засгийг устган, хүрээлэн буй орчныг хамгаалах нэрийдлээр дэлхийн хүн амыг цөөрүүлэх бодлого, даяаршлын статус-квог дэмжиж байна.
Манай гарагийн эзэд Дэлхийн III дайныг Ойрхи Дорнодод дэгдээхийг санаархсаар. Өрнөд, Израилийн холбоо энэ дайнд Иран, исламын хүчний эсрэг зогсох бололтой. Өрнөд ба исламын тулаан эцэстээ соёл иргэншлийг устгах аюултай. Дараа нь тэд үнсэн дундаас бүхнийг шинээр эхлэх юм байх.
Вашингтон үүний тулд Ойрхи Дорнод, Төв Ази, Умард Африк, мөн Египетээс Иран, Ливиэс Афганистан хүртэлх газар нутагт исламын ертөнцийг байгуулахыг зорьжээ. Исламжуулалт өөрөө аяндаа үүсээгүй. АНУ-ын Тагнуулын төв газар, Английн Ми-6 тусгай албад л түүнийг бий болгож байна.
Тэд лалын орнуудын соёлын хоцрогдол, энерги их хэрэглэдэг дарангуйллын дэглэмүүдийг няц дарахын зэрэгцээ тэндхийн ардчилсан хөдөлгөөнийг ч хавчсаар. АНУ, Англи, Израиль, Ираны эрх баригчид дээрх мөргөлдөөнд улс орноо авч үлдэхэд бус харин дараагийн даяаршсан системд санаа тавьж байгаа нь хачирхалтай.
Иран улс Ормузын хоолойг хаана гэхэд дэлхийн эзэд наанаа эсэргүүцэж байгаа ч үнэндээ АНУ болон дэлхийн эдийн засгийг унагахыг хүсч байна. Тэд олон арван жилийн өмнөөс ЗХУ бутарна гэдгийг тооцоолж, геополитик, үзэл суртлын хувьд бэлдсэн юм. Дараа нь Ираны, олон улсын терроризм гэдэг шинэ дайсантай болсон. Одоо дайн үнэн хэрэгтээ улс орнууд, ард түмнүүдийн хооронд бус дарангуйлагч дэглэмүүдийн дунд явагдаж байна.
Америк, Израиль, Ираны ард түмэн дайнаас залхжээ. Есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаа, “Америкт үхэл” зэрэг дуу байгаагүй бол дайны халуурал дэгдэхгүй байсан. Тэд эхлээд дайны халуурлыг үүсгэчихээд дараа нь эмчлэх эмээ зардаг. Энэ бол хорон санаат, дээрмийн, сэтгэл санаанд нөлөөлсөн ажиллагаа.
Дэлхийн гаж эрх баригчид дайныг хүссээр. Учир нь дайн л тэдний бүрэн эрхийг тэлж, нэмэлт эрх, давхар ашиг авч ирдэг. Үүний зэрэгцээ ард түмэн тэдэн рүү дайрахгүй. Дайн бол хаос /эмх замбараагүй/ учраас хяналт хэрэгтэй. Тэгэхээр хаос нь улстөрийн мөнхийн тоглоом юм.
Үндэсний ухамсрынх нь төлөө Иран, Израилийг золиос болгон сонгож авчээ. Тэдгээр орон бол элдэв үзэл суртал, дарангуйллын системийн үүр уурхай. Тэд ард иргэдийнхээ тархийг угааж, зовж шаналан үхэхийг мөрөөдөгчид болгон хувиргахын зэрэгцээ сансрын, шашны дайнд “их бууны мах” бэлддэг. Эдгээр улсад ирээдүй байхгүй, гэсэн хэрнээ оршуулгын газрыг бөөндөж байна. Иран, Израиль төдийгүй Америк ч ялгаагүй хорон санаат, үзэл суртлын дарангуйллын домгийн нөлөөнд автсан орон.
АНУ, Израиль, Ираны болон бусад орны ард түмэн, цэргүүд чухамдаа дэлхийн дайн хэмээх энэ жүжгийн золигт гаргасан хонь, нийгмийн ухамсрыг хянах бодлогын золиос болжээ. Жорж Вашингтон “Хэрэв үг хэлэх эрх чөлөөг булаагаад авчихвал бид хэлгүй, дуугүй болж, яг хонь шиг бой хийх газар руу туугдана” гэсэн байдаг даа.