Л.Гүндалайг шүүмжиллээ
УИХ-ын гишүүн Л.Гүндалай
2012.02.09

Л.Гүндалайг шүүмжиллээ

Л.Гүндалай гишүүн сүүлийн үед ам нээх бүртээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэнд хандан "Суултуурын гадуур биеэ засахаа боль" гэх болсон. Тэрбээр Ардын намынхан буруу шийдвэр гаргаж байгаад нь таарсан зүйрлэл хэлж байгаа нь энэ гэнэ. Энэ үгээ өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр Төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байхад мөн л хэлэв. Харин түүнийг ийн хэд, хэдэн удаа хэлсэнд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ихэд бухимдсан юм. Тэрбээр "Чи яахаараа дандаа ийм юм ярьж байдаг юм" гэж уурсав. Түүний хажуухан талд суудаг Р.Раш гишүүн ч дуугүй суусангүй. "Л.Гүндалай дандаа заваан юм ярьж явдаг" хэмээсэн юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.