2012.02.08
2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжив
Өнөөдөр үдээс өмнө хуралдсан /2012.02.08./ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.Энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд С.Батболдын танилцуулгыг гишүүд эхлээд сонссон.
Төсвийн тодотгол хийхдээ энэ оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэн төсвийн орлогын эх үүсвэрийг бүрэн дайчлах, төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим тэтгэмжийг үе шаттай нэмэх хугацааг наашлуулах, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарчим зэргийг баримталсныг Ерөнхий сайд онцолж байлаа.Засгийн газар цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг нэмэх талаар гурван удаа хэлэлцсэн бөгөөд төсөвт тодотгол хийх замаар асуудлыг шийдье гэдэг дээр УИХ дахь намын бүлгүүд тохиролцсоны дагуу дээрх шийдвэрийг гаргасан гэдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-аар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийг хэлэлцэж байх үед хоёр бүлгээс ажлын хэсэг гаргаж, нэлээд хэцүү бэрхшээл дунд ажиллан, шийдлүүд гаргаж байсан. Тэгээд улс төрийг эхэнд тавилгүй, улс орноо бодож, цалин, тэтгэврийг нэмэх хугацааг дөрөв, аравдугаар сар болгон хойшлуулж байлаа. Харин өнөөдөр эсрэгээрээ асуудлыг ярьж байх юм.
Цагаан сараас өмнө буюу хоёрдугаар сарын 1-нээс цалин, тэтгэврийг нэмснээр инфляци улам л нэмэгдэнэ. Гуравдугаар сарын 1-нээс цалин, тэтгэврийг нэмж болдоггүй юм уу хэмээн асуусан юм.Харин Ерөнхий сайд С.Батболд үүнд хариулахдаа, хамтарсан Засгийн газар ажиллаж байх үед багш нарын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөл уулзаж, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж цалинг нэмэх шаардлага тавьсан.
Тэр хэлэлцээр амаргүй байсан, тэгээд гурван талт хэлэлцээрийн дүнд цалин, тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нээс нэмэх шийдвэрт хүрсэн. Тухайн цаг үед Сангийн сайд бол АН-ын гишүүн хүн байсан. Тэгэхээр хамтдаа тохирсон зүйлийг хуулийн дагуу УИХ-д оруулж ирж байна гэж ойлгох хэрэгтэй гэж хариуллаа.Шинээр томилогдсон Сангийн сайд Д.Хаянхярваа, УИХ-аар нэгдсэн төсвийг хэлэлцэх үед байдал амаргүй байсныг ойлгож байна. Гэхдээ Засгийн газрын 2011 оны арванхоёрдугаар сарын 21-ний Засгийн газрын тэмдэглэлд үндэслэн, 2012 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэврийг нэмэх төслийг боловсруулан, УИХ-д оруулсан хэмээн нэмж өгүүлж байв.Ч.Сайханбилэг цааш нь, цагаан сарын өмнө бараа бүтээгдэхүүний үнэ өсч, түүнийг дагаад инфляци их хөөрөгддөг.
Хэрэв энэ үеэр цалин, тэтгэврийг нэмэх нь инфляцийг улам өсгөнө. Инфляци өссөний хариуцлагыг Сангийн сайд, мөн Засгийн газар хүлээх үү хэмээж байсан.
Үүнд Сангийн сайд Д.Хаянхярваа, инфляцийг бууруулах үүрэг нь Монголбанкны ажил. Өнөөгийн байдлаар инфляци 11.2 хувьтай байна. Үүнээс хэтрүүлэхгүй байх тал дээр ажиллах ёстой гэж байсан.
Түүнчлэн энэ үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн талаар хэлж, ард иргэдэд, мөнгө, бараа амлахыг хуулиар хориглосон байтал цалин, тэтгэврийг нэмэх хугацааг урагшлуулсан явдал нь нэг талаараа сонгуулийн авилгал бусуу гэсэн утгатай үг хэлсэн.
Энэ мэтээр Д.Тэрбишдагва, Л.Гүндалай, Ц.Нямдорж нарын олон гишүүд үг хэлсний эцэст УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.
Ингээд асуудлыг холбогдох байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд үдээс хойш УИХ-ын байнгын хороодоор асуудлыг мөн авч хэлэлцэхээр болж байгаа юм.Дараа нь чуулганаар зарим гишүүдийг УИХ-ын байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, мөн томилох шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, Засгийн газрын гишүүнээр томилогдсон сайд нарыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тус бүр чөлөөлөв. Мөн Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдсөн УИХ-ын гишүүн Л.Болд, С.Ламбаа, С.Баярцогт, Х.Баттулга, Л.Гансүх нарыг байнгын хороодын гишүүнээр баталлаа.Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг ийн өндөрлүүлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.